Гадаад мэдээДЭЛХИЙ

“Jurassic Park” киноны од, жүжигчин Сэм Нилл таалал төгсжээ

“Jurassic Park” болон “Peaky Blinders” зэрэг алдарт кинонуудад тоглосон Шинэ Зеландын жүжигчин Сэм Нилл даваа гарагт /2026.07.13/ 78 насандаа таалал төгссөн байна. Түүний гэр бүл Ниллийн “Instagram” хуудас дээр мэдэгдэл гаргахдаа “Сэм Ниллийн гэр бүлээс түүнийг таалал төгссөн тухай мэдээг хүргэж буйдаа маш их эмгэнэж байна” гэжээ. Тэд Маори хэлэнд гэр бүл гэдэг утга илэрхийлдэг “ванау” гэх үгийг мэдэгдэлдээ ашигласан байна.

Нилл ховор төрлийн түрэмгий хэлбэртэй цусны хорт хавдартай тэмцэж байсан юм. Тэрбээр дөрөвдүгээр сард хорт хавдаргүй болсон гэдгээ мэдэгдсэн. Түүний гэр бүл “Сэм гэр бүлийнхнээрээ хүрээлүүлэн амьсгал хураасан. Гэгээн Винсентийн эмнэлгийн ажилтнууд гайхалтай тусламж үйлчилгээ үзүүлсэнд талархал илэрхийлмээр байна” гэжээ.

“Jurassic Park” кинонд дүр бүтээсэн жүжигчин Лара Дерн түүнд хүндэтгэл үзүүлэхдээ Ниллийг өөрийнхөө хамгийн сайн найз хэмээж, жинхэнэ ёс зүйтэй эр хүн хэмээсэн байна. Шинэ Зеландын жүжигчин Карл Урбан “Замналыг нь дагасан олон хүнд урам зориг өгсөн хүн. Шинэ Зеланд болон дэлхийд маш их зүйл бүтээсэн гайхалтай хүн” гэжээ.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зулаа
Зулаа

Хүн төрөлхтөн хэзээ хорт хавдрыг ялах юм болдоо? Хичнээн мөнгөтэй байсан ч өвчний өмнө яаж ч чадахгүй юм даа! 78 нас гэдэг бол ийм өөртөө анхаарал тавьдаг хүмүүсийн хувьд багадаа орох байх! Харамсалтай!

Ахро
Ахро

Сайн жүжигчиг өлаа. Муу ёр Омэнд тоглож бх үеээс н мэднэ. Умахум

Холбоотой мэдээ

Back to top button