Гадаад мэдээДЭЛХИЙ

“Meta” хиймэл оюун ухаан ашиглан өвчин, эмгэг туссан ажилчдаа цомхотгосон гэж шүүхэд өгчээ

“Meta Platforms”-ийн 26 ажилтан тус компанийг хиймэл оюун ухаан ашиглан өвчний улмаас чөлөө авсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан ажилчдаа цомхотголд оруулах гэж илүү онилж байсан гэж буруутган, шүүхэд өгчээ. Даваа гарагт /2026.07.13/ Калифорни мужийн Оклэнд хотын холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлд бичсэнээр бол “Meta” өнгөрсөн жил цомхотгол явуулахдаа бүтээмжит байдал, хиймэл оюун ухааны токены ашиглалт гэх мэт зүйлсийг авч үзсэн гэсэн байна. Ингэснээр өвчний улмаас өвчин, эмгэгийн улмаас чөлөө авсан ажилчид цомхотголд илүү өртсөн гэж 26 ажилтан үзжээ. Энэхүү нэхэмжлэл нь томоохон АНУ-ын компанийг хиймэл оюун ухаан ашиглан ажилчдаа цомхотгосон гэж буруутгаж буй анхны нэхэмжлэл аж.

Нэхэмжлэл гаргасан ажилчдыг долоодугаар сарын 22-ноос цомхотгоно гэдгээ “Meta” компани өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн байна. Тэд 22-ноос өмнө шүүхээр цомхотголыг түр зогсоосон шийдвэр гаргуулах хүсэлтэй байгаа юм. Ингэснээр ажилчид арбитрын шүүхээр нэхэмжлэлээ урьдчилсан байдлаар шийдүүлэх хугацаа нь гарч ирнэ. “Meta” компанийн хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “Хүний нөөцийн менежмент, байгууллагын тухай шийдвэрийг хүмүүс гаргадаг, хиймэл оюун ухаан биш” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button