НИЙГЭМНийгэм мэдээ

Увс аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймаг, Ховд сум Ачит багийн “Усан хоол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 211 км, сумын төвөөс хойд зүгт 31 км-т, Бөхмөрөн сумын төвөөс Зүүн зүгт 36 км, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвөөс Зүүн зүгт 37 км/-т өчигдөр 23:51 цагт 3.6 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 23:58 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс онцгой байдлын албанд цахим шуудангаар ирүүлсэн байна. Улмаар Увс аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ховд сумын иргэдээс асуумжаар тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй гэжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button