Аляска муж нэгэн эрэгтэйн онгоцыг зургаан шил шар айргийн төлөө хураан авах хүсэлтэй байгааг Дээд шүүх нь шийдэх болжээ
АНУ-ын Дээд шүүх даваа гарагт /2026.07.20/ Аляска мужид оршин суудаг Кеннет Жуппигийн 95 мянган ам.долларын үнэлгээтэй онгоцыг хууль бусаар хураахыг оролдсон гэх маргааныг хэлэлцэхээр болжээ. Түүний онгоцонд сууж явсан зорчигч согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон тосгон руу нисэхдээ зургаан шил шар айраг авч явсан учир Аляскагийн эрх баригчид онгоцыг нь хураан авах хүсэлтэй байгаа юм.
Жуппи онгоцоо хураалгахгүйн тулд шүүхэд нэхэмжлэл мэдүүлсэн байна. Гэвч Аляска мужийн Дээд шүүх хуулийн дагуу түүний онгоцыг хураах боломжтой гэж эрх баригчдын талд шийдвэр гаргажээ
Харин даваа гарагт АНУ-ын Дээд шүүх Жуппигийн гомдлыг авч үзэхийг зөвшөөрчээ. Онгоцыг хураах нь АНУ-ын Үндсэн хуулийн Наймдугаар нэмэлт өөрчлөлтөд заасан хэт өндөр торгууль, шийтгэл ногдуулахыг хориглосон заалтыг зөрчиж байна гэж Жуппи үзэж байгаа юм. Хэргийг энэ намар хэлэлцэх төлөвтэй байна.
Жуппи өмгөөлөгчдөөрөө дамжуулж мэдэгдэл гаргахдаа "Би ная гарсан хүн. Засгийн газрын эрх мэдэл хэтрэхээс иргэдийг хамгаалах Үндсэн хуулийн Эрхийн тухай журам бодит утгаараа хэрэгждэг байх ёстой гэж үздэг учраас энэ асуудлаар арав гаруй жил тэмцэж байна" гэжээ.
2012 оны дөрөвдүгээр сард Жуппи Фэрбанксаас Бивер тосгон руу нэгэн зорчигчийг хүргэж өгөхөөр бэлтгэж байсан юм. Тухайн зорчигч чемодандаа бусад хүнсний зүйлтэй хамт зургаан шил Budweiser шар айраг хийсэн байжээ. Онгоц хөөрөхөөс өмнө Аляска мужийн цагдаа нар онгоцыг шалгах үеэр дэлгүүрийн уутанд байсан шар айргийг илрүүлсэн юм. Бивер тосгонд согтууруулах ундаа худалдаалахыг хориглодог юм.
Уг явдлын улмаас Жуппи, түүний компани болон зорчигчийг согтууруулах ундаа хориглосон суурин руу согтууруулах ундаа санаатайгаар тээвэрлэсэн гэх хөнгөн гэмт хэрэгт буруутгажээ. Зорчигч шүүхийн өмнө буруугаа хүлээсэн юм. Харин Жуппи шүүхээс гурван хоног хорих ял сонссон байна.
Жуппигийн өмгөөлөгчид Аляскагийн Дээд шүүхийн шийдвэр нь АНУ-ын Дээд шүүх өмнө нь шийдвэрлэж байсан зэрэг бусад шүүхийн туршлагатай зөрчилдөж байна гэж үзжээ. Тэд мэдэгдэл гаргахдаа "Үндсэн хуулийн 'Хэт өндөр торгууль ногдуулахыг хориглосон заалт' яг ийм хэргүүдэд зориулж тусгаж өгсөн байдаг”
Харин Аляска мужийг төлөөлж буй хуульчид мэдэгдэхдээ, Жуппи онгоцыг хураах шийтгэл нь үйлдсэн гэмт хэргийн ноцтой байдалтай үл нийцэхүйц хатуу шийтгэл болохыг нотолж чадаагүй гэжээ. Тэд мөн "Аляскагийн алслагдсан бүсэд согтууруулах ундааны хэрэглээ ноцтой асуудал хэвээр байгаа. Ийм бүс нутагт согтууруулах ундаа хууль бусаар нэвтрүүлэх цорын ганц бодит боломж нь нисэх онгоц байдаг” гэсэн байна.
Эх сурвалж: AP News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүхийн эцсийн шийдвэрийг харах сонирхолтой байна ийм асуудалд жишиг тогтоох байх
Онгоцны эзэн өөрөө шар айрагных биш зорчигчийн ачаанд байсан гэдэг нь бас анхаарах асуудал
Хэт өндөр торгууль гэж юу вэ гэдэгт тодорхой хариулт өгөх хэрэг болж байна
Манайд бол зорчигч 6 шил шар айргаа онгоцонд суухаасаа өмнө ходоодондоо юүлчих байсан байх даа ???? Зорчигч Шүүхийн өмнө буруугаа хүлээсэн,нисгэгч Жуппи 3 хоног хорих шийтгэл сонссон байна.Гэсэн ч $95,000 үнэтэй онгоцыг нь хураах шийдвэр гарчээ! Өчигдөр Монголд нэгэн залуу найз нартайгаа 2 шил архи хувааж уучихаад,машинаа жолоодон,эхнэр хүүхдээ авахаар 140 км/ц хурдтай давхиж яваад,азаар замын хяналтын цагдаад журамлагдсан.Хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо уусан байсан...Машин жолоодох эрхийг нь богино хугацаанд хасах хуультай гэнэ.Алаяска Монголын хуулийг харьцуулбал өдөр шөнө шиг үү?
Зургаан шил шар айргийн төлөө 95 мянган долларын үнэтэй онгоц хураана гэдэг арай хэт шийтгэл шиг сонсогдож байна
Huuli ni huuli ch gesen 6 shil beer avch yavsnii tuluu ongots huraah ni heterhii yum shig
Хуулийг мөрдөх ёстой ч шийтгэл нь үйлдэлтэйгээ дүйцэх хэмжээтэй байх хэрэгтэй
Alslagdsan nutagt arhi tom asuudal baidag bol hatuu arga hemjee avah ni oilgomjtoi
Энэ хэрэг Үндсэн хууль иргэдийг хэр хэмжээнд хамгаалдаг вэ гэдгийг харуулах чухал жишээ болж байх шиг
95 myangan dollariin ongotsiig 6 shil beertei haritsuulahaar denduu yalgaatai sanagdaj bn
95 myangan dollariin ongotsiig 6 shil beertei haritsuulahaar denduu yalgaatai sanagdaj bn
Huuli zurchsun bol hariutslaga huleeh ni zov gehdee shiitgel ni tentsvertei baih yostoi
Ene hergiig undesen huuliin erh chuluunii jishee bolgoj sudlah baih
Аляскагийн алслагдсан бүсийн нөхцөл өөр учраас ийм хатуу зохицуулалттай байдаг байх
Arhi huuli busaar oruulah asuudal ih baidag bol uridchilj sergiileh heregtei
Arhi huuli busaar oruulah asuudal ih baidag bol uridchilj sergiileh heregtei
Шийтгэл нь сургамж өгөх ёстой болохоос бүх хөрөнгийг нь хураах хэмжээнд хүрэх ёсгүй