НИЙГЭМНийгэм мэдээ

“УБТЗ” ХНН: Импортоор хүлээн авсан А-92, А-95 бензин өнгөрсөн оноос өссөн

Геополитикийн хурцадмал байдлаас үүдэж манай улсын ард иргэдийн дунд бензин шатахууны хомсдол үүсэх вий гэсэн түгшүүр төрөөд байгаа. Тэгвэл импортын нефтийн бүтээгдэхүүнийг улсын хилээр орж ирсэн даруйд нь  “Улаанбаатар төмөр зам” ХНН шуурхай тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ оны эхнээс 7 дугаар сарын сарын 21-ны өдрийг хүртэлх байдлаар ОХУ-аас А-92 бензин 7777 вагон 463773 тооныг, А-95 бензин 205 вагон 12157 тонныг, дизелийн түлш  14790 вагон 911280 тонныг, онгоцны түлш 485 вагон 29955 тонныг, газолин 78 вагон 4967 тонныг,  БНХАУ-аас А-92 бензин 113 вагон 6012 тонныг, дизелийн түлш 100 вагон 5734 тонныг, онгоцны түлш 204 вагон 11430 тонныг тус тус хүлээн авч  шуурхай тээвэрлэжээ. Дээрх хугацаанд тээвэрлэсэн импортын нефтийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад А-92 бензин 441 вагон 31904 тонноор, А-95 бензин 106 вагон 6518 тонноор илүү байгаа бол дизелийн түлш 349 вагон 25032 тонноор, онгоцны түлш 133 вагон 7914 тонноор, газолин 305 вагон 18582 тонноор дутуу байна.

А.ТЭНҮҮН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button