НИЙГЭМНийгэм мэдээ

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн "ХААН" галерейд нээлтээ хийлээ

Дүрслэх урлаг, хувцас дизайн, гэрэл зураг, үнэт эдлэл, гоёл чимэглэлийн бүтээлүүдийг нэгэн дор толилуулсан “Global Silhouette” олон улсын үзэсгэлэн 2026 оны 7-р сарын 22-ны өдөр ХААН галерейд нээлтээ хийлээ.

Монгол, Япон, БНСУ, АНУ-ын уран бүтээлчдийн тус хамтарсан үзэсгэлэнд Японы хувцас загварын боловсролын үндэс суурийг тавьсан Сүгино Ёшико (1892–1978)-гийн өв уламжлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж буй дизайнерууд болох Ниномия Тохко, Ямамото Сачико нар хүрэлцэн ирж, бүтээлээ дэлгэн толилуулж байна. Ниномия Тохко нь “ME ISSEY MIYAKE” брэндийн дизайнер, Ямамото Сачико нь TULI брэндийг үүсгэн байгуулагч гэдгээрээ олон улсад танигдсан уран бүтээлчид билээ.

Мөн Японы Ann Fashion College-ийн захирал Андо Кикүко, Musashino Fashion College-ийн захирал Сүзава Маки, үнэт эдлэлийн дизайнер Монма Хироко, түүнчлэн эдгээр сургуулийн багш, оюутнуудын бүтээлүүд үзэсгэлэнд олны хүртээл болж байна.

Монгол Улсыг төлөөлөн Сити их сургуулийн багш, доктор, профессор Б.Мөнхцэцэг, Sugino Fashion College-ийн төгсөгч, Mirai Design брэндийн дизайнер Б.Сарнай болон Дүрслэх урлагийн дээд сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Монгол Улсын MIU олон улсын их сургуулийн төгсөгч, уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ олон нийтэд толилуулж буй юм.

Дүрслэх урлаг, хувцас загвар, үнэт эдлэл, гэрэл зургийн урлагийг нэг дор нэгтгэсэн энэхүү үзэсгэлэн нь уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулан улс орнуудын соёлын солилцоог өргөжүүлэх, орчин үеийн урлаг, дизайны чиг хандлагыг танилцуулах, бүтээлч хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн 2026 оны 8-р сарын 22-ны өдрийг дуустал ХААН Банк цамхгийн 3 давхарт байрлах ХААН галерейд ажлын өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй ажиллана.

Урлаг, дизайн сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж, олон улсын уран бүтээлчдийн өвөрмөц сэтгэлгээ, бүтээлч ертөнцтэй танилцахыг урьж байна.

Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид

Япон

  • Тохко НиномияДизайнер, профессор, Dressmaker Gakuin сургуулийн төгсөгч
  • Сачико Ямамото – Дизайнер, профессор, Dressmaker Gakuin сургуулийн төгсөгч
  • Хироко Монма – Үнэт эдлэлийн дизайнер, профессор
  • Маки Сүзава – Дизайнер, профессор

Монгол

  • Б.МөнхцэцэгДоктор, профессор, Сити их сургууль
  • Г.ТөгсөөДизайнер, Күнз сургуулийн багш
  • Ж.ЦэлмэгJIDA брэнд
  • А.МөнгөндолгионСорхон-Сондор брэнд
  • Н.АдъяадуламAYIDA брэнд
  • Л.ЗулDew брэнд
  • Ц.Төгс-УранСУИС, Дүрслэх урлагийн академи
  • Г.ОюунСУИС, Дүрслэх урлагийн академи
  • Б.БэлгүтэйAMULET брэнд
  • Б.ДөлгөөнДизайнер
  • Э.Намуунаа Олон улсын Улаанбаатар их сургуулийн төгсөгч
  • Г.ЦэвээнсүрэнСУИС, Дүрслэх урлагийн академийн төгсөгч
  • Анна СтариковаМонгол Улсын MIU олон улсын их сургуулийн төгсөгч
  • Б.СарнайMirai Design брэндийн дизайнер

Зураачид

  • Н.Зулцэцэг
  • Б.Дөлгөөн
  • Р.Сэнгүм
  • Б.Бэлгүтэй
  • До.Болд
  • Я.Оюунчимэг
  • Э.Амирлан

БНСУ

  • Чеон Саерок

АНУ

  • Тодд Форсгрен
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button