"ONE Championship" холбооны бантам жингийн дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргил аваргын бүс хамгаалах тулаанаа 7 дугаар сарын 31-нд буюу Баасан гаригийн 19:00 цагт хийнэ. Тэрээр Тайландын Бангкок хотын алдарт "Lumpinee Stadium"-д болох "The Inner Circle 24" тэмцээний оргил тулаанд карьертаа ялагдал үзээгүй, 10-0-0 гэсэн гайхалтай амжилттай яваа Азербайжаны залуу тулаанч Элбек Алышовын эсрэг тулалдах юм.
Өдгөө 27 настай , 167 см өндөртэй Алышовын хувьд бөх суурьтай бөгөөд нийт ялалтынхаа 8-ыг нь боох, өчих мэхээр, 1-ийг нь нокаутаар , үлдсэн тулаанаа шүүгчдийн шийдвэрээр ялж байжээ. Тэрээр "ONE Championship" холбоонд элссэнээсээ хойш хоёр тулаан хийхдээ өрсөлдөгчдөө боломж олголгүй илт давуу ялсаар байгаа юм.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.