Улс төрийн мэдээ

Төсөв 1.8 их наядаар тасрахад "улайсан" Төрийн сан намар цалингаа тавьж хүчрэх үү

Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал аль хэдийн 2.1 их наяд төгрөгт хүрчихсэн. Үүнийг дагаад инфляц мөн л Монголбанкны төсөөллөөс даваад талийж өгсөн билээ. Зуны хугацаанд тог цахилгаан, ус, дулааны үнэ нэмэгдээд зогсохгүй, шатахууны үнэ ч нэмэгдлээ. Мах кг нь 40 мянган төгрөг ч давав.

Энэ хэрээр цалингийн чанар муудаж байхад оны өмнөхөн "улайж", төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүйдээ хүрч байсан Төрийн сан намар цалингаа хэвийн тавьж чадах болов уу.

Эмч, багш нарын цалинг нэмсэн нэртэй салбарын сайд нь үндсэн цалин, нэмэлт урамшууллын байрыг сольчихсон. Жагсаал цуглаандаа тулсан нөхцөл байдал намжиж, араас нь харин эрчим хүчний салбарынхан цалингаа багадаа 30 хувь нэмэгдүүлэх шаардлага, санал Б.Найдалаа сайддаа хүргүүлсэн билээ.

Тэгвэл, 2025 оны 12-р сарын 24-нд гарсан УИХ, Засгийн газрын 224 тоот тогтоолоор Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гарсан ч үүнийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлээгүйг салбарынхан хөндөж эхлэв.

2025 оны сүүлээр төрийн албан хаагчдын 3,5 жилийн мөнгө, ажилгүйдлийн тэтгэмж, үндсэн цалинг хүртэл хугацаанд нь олгож чадахгүйд хүрч, улс даяар бухимдуулсан. Энэ үед төсвийн алдагдал 1.8 их наядаар тасраад байсан юм. Иймээс орлого бүрдүүлэхийн тулд ААН-үүдийн дансыг хаах замаар шахамдуулсан ч олигтой үр дүнд хүрээгүй. ААН-үүд л дансаа хаалгуулж, хохироод таарсан.

Гэтэл энэ удаад Төсвийн алдагдал 2.1 их наядад хүрчихсний ард, намар төрийн албан хаагчдын цалинг тавьж чадах уу гэдэгтээ тулна. Одоо төсвийн захиран зарцуулагч нар төсвөө батлах нөр их ажил руугаа орчихсон. Яамдууд өөрсдийн урсгал зардал, жилийн төлөвлөлт, мөрийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө, төсвийн шаардлагын хүрээнд биелж байгаа гэх зэргээр ажиллаж буй. Араас нь энэ сарын 15-нд багтааж Засгийн газарт нэгдсэн байдлаар танилцуулах бөгөөд 9-р сарын 1 гэхэд хэлэлцэж, улмаар цаглаварын дагуу өргөн барина.

Н.Учралын Засгийн газар сүүлийн таван жилд байгаагүй өндөр дүнтэй төсвийн алдагдлыг ердөө хагас жилийн дотор бий болгосон. Төсвөө тодотгохын оронд амраад явчихсан тэдэнд намар Төрийн сан улайх, хугацаандаа тодотгож, алдагдалгүй төсөв батлах зэрэг сорилтууд ирж байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Харин тиймээ энэ төрд бодолго гэж байхгүй болсон сонсох дөлүй төрд үг дайх хүн байхгүй болсон. Энэ Баян-Өлгий аймгийн боловсролын газар гэж нэг ажил хийдэгүй яамнаас ирсэн шалгалтын хүмүүс каз коняакийн төлөө ирдэг болж бна бүтэж бна гэж явдаг цэцэрлэгийн хүүхэдүүдээс их албан хаагч байгаа юу гэж цэцэрлэгийн салбар гэж нээж олон баячуудын гэрийг түрээсэлч авч тэрнд салбар нээсэн баахан манаач тогооч авсан тэрнд хүүхэд байхгүй хүүхдүүдэд буацалдсан маш их асуудал гарсан цэцэрлэгийн эрхлэгч нар хахууль авч ажилд оруулдаг зөвхөн манаач гэхэд 5,6 сая төгрөг аван та нар төрийн ивэлд орсон гэж ойлгож болно нийгмийн даагалчийн төрөөс төлөгдөж байгаа зөвхөн цалийн аваад яван манаачийн ажилд хийх юм байхгүй гэж суртчилдаг нэрээ зарим цэцэрлэгийн манаач нар цэцэрлэгт хонохгүй өглөө 8гэж явна орой 17цагт ирэн зарим манаач нар бүр хонохгүй манаач, цэврлэгч, хийх ажил байхгүй хувийн хэвшилээр хийлгэж болохгүй юм камер бүх юм хөгжисэн шүүдээ зарим цэцэрлэгт 50 ажилтан болшогсон төсөв яаж хүрэхдээ

Холбоотой мэдээ

Back to top button