НИЙГЭМНийгэм мэдээ
Барилгын салбарын 100 жилийн ойн наадмын түрүү бөх хоёр өрөө байр гардана
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр Хүй долоон худагт болно. Тус баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 128 бөх зодоглох юм.
Тэгвэл түрүү бөх 2 өрөө байр гардах бол үзүүр бөх 30 сая төгрөгийн бай хүртэнэ. Харин их шөвөгт шалгарсан бөх тус бүр 15 сая төгрөгийн бай гардах аж. Барилдах бөхчүүдийг наймдугаар сарын 7-нд 09:00-17:00 цагийн хооронд devjee.mn цахим сайтаар бүртгэх юм байна.
Б.АЗЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.