НИЙГЭМНийгэм мэдээ

“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой

Монгол орны үзэсгэлэнт байгаль, дурсгалт газруудыг таниулах, аялагчдад тав тухтай аялахад нь хөтөч болох зорилготой “Аяллын газрын зураг”-ийг Голомт банк 2017 оноос хойш эрхлэн гаргаж байгаа билээ.

Энэ жилийн хувьд аялал зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцэн бид “Аяллын газрын зураг”-ийн дижитал хувилбарыг бэлтгэн хүргэсэн бол өнөөдрөөс газрын зургийн хэвлэмэл хувилбар иргэд, харилцагчдын гарт хүрч буйг дуулгахад таатай байна.

“Аяллын газрын зураг”-аас та Монгол орны 6 чиглэлд аялах маршрут болон тухайн маршрутаар үзэх байгаль, түүхийн хосгүй дурсгалт газрууд, тэдгээрийн танилцуулга, мэдээллийг авах боломжтой. Мөн аялалд гарахдаа мартаж болохгүй зүйлс, шаардлагатай үед холбогдох утасны жагсаалт болон Голомт банкны картаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх газруудын байршил зэрэг таны аялалд зайлшгүй хэрэг болох олон төрлийн мэдээллийг энэхүү газрын зурагт багтаалаа.

“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбар нь интернэт, сүлжээгүй газар ч хөтөч болох давуу талтайгаас гадна газрын зураг дахь хот хоорондын зай, зам, таних тэмдэглэгээг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар илүү нарийвчлан боловсруулж гаргасан тул таны аяллын найдвартай хамтрагч байна гэдэгт итгэлтэй байна.

Иргэд, харилцагчид та бүхэн “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг дараах цэгүүдээс ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ аваарай.

  • Голомт банкны бүх салбарууд
  • Чингис хаан нисэх онгоцны буудал
  • Shangri-La Hotel

Харин дижитал хувилбарыг гар утсандаа татан ашиглахыг хүсвэл ЭНД дарна уу.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button