НИЙГЭМНийгэм мэдээ

"Өндөр" аварга П.Бүрэнтөгс нутгийнхаа иргэдтэй өглөөний дасгал хийлээ

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирыг өдөр тутмын хэвшил болгох зорилгоор "Өглөөний 10 минутын дасгал" арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү санаачилгын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа "Аврагч" спорт хорооноос онцгой байдлын анги, байгууллагуудад ажлын өдрийг өглөөний дасгалаар эхлүүлэх зөв дадлыг тогтмол хэвшүүлээд байгаа аж.

Уг үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын аварга, Аврагч спорт хорооны тамирчин П.Бүрэнтөгс төрсөн нутаг Увс аймагтаа очжээ.

Улмаар Увс аймгийн иргэдийг өглөөний дасгалд идэвхтэй хамрагдаж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг уриалан, өнөөдөр буюу /2026.08.06/ 07:00 цагт Улаангом хотын Ю.Цэдэнбал даргын талбайд нийтийн өглөөний дасгал хийжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button