НИЙГЭМНийгэм мэдээ

“Урьханы” гэх Б.Чинбат нь тэтгэвэртээ суусан хурандаа нартай нийлж бизнесийн хамтрагчаа гүтгэдэг"

“Урьханы” гэх Б.Чинбат нь хамтарч ажиллах нэрийдлээр бусдын бизнес, хөрөнгийг хууль бусаар завших, улмаар нөлөө бүхий албан тушаалтнуудын нэрийг ашиглан халхавч хийж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах, дарамт шахалт үзүүлж буй асуудлын талаар өмгөөлөгч н.Оюунбилэг өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Урьхан" Б.Чинбат нь хамтран ажиллах гэрээгээ зөрчиж бизнесийн хамтрагчаа увайгүй гүтгэж хуулийн байгууллагат өгдөг. Миний мэдэхээр гурван ч бизнесийн хамтрагчаа Цагдаад өгч шалгуулсан. Учир нь Б.Чинбат нэр бүхий хөрөнгөлөг хурандаа нараар өөрийгөө хүрээлүүлж "би хуулийн байгууллагыг гартаа оруулсан" гэх зүйл ярьдаг.

Б.Чинбат нь "Хамтын эх булга" гэх компанитай 2020 оноос хойш алтны уурхай дээр хамтарч ажиллаж ашгаа 70 хувь болон 30 хувиар хүртэх гэрээ байгуулсан байдаг. 2020 оны гэрээндээ өөрчлөлт оруулж 2025 онд ахин гэрээ байгуулсан. Энэ хугацаандаа 400 гаруй кг алт олборлосон. Гэвч бизнесийн хамтрагчаа гүтгэж Цагдаагийн байгууллагад өгсөн. Улмаар цуцалсан "2025 оны гэрээг үргэлжлүүлэн хийж ажиллахгүй бол чамайг торны цаана суулгана" гэх сүрдүүлдэг.

Манай хууль хяналтын байгууллага хэргийг шалгахдаа хуулийн дагуу прокурорын зөвшөөрөлтэй ажлаа хийх хэрэгтэй. "Хамтын эх булга" гэх компани албан ёсны лицензтэй Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах алтны уурхайд хойшлуулшгүй ажиллагааг долоо хоногийн зайтай хоёр удаа явуулахдаа прокурорын зөвшөөрөл аваагүй. Б.Чинбат 400 кг гаруй алт олборлохдоо сүүлийн 207 кг алт олборлосны АМНАТ-өө төлөөгүй. Гэрээгээр олборлосон алтаа зөвхөн Монгол Банканд нийлүүлэхээр тусгасан ч 207 кг алтаа өгөөгүй.

Мөн гэрээлсэн талбайдаа олборлолт явуулаагүй учраас хамтран ажиллах гэрээгээ "Хамтын эх булга" компани цуцалсан байдаг. Гэтэл Б.Чинбат "ахиж надтай гэрээ байгуулахгүй бол торны цаана суулгана" гэж дарамталсан. Мөн "чи гэрээ байгуулах юм бол шалгагдаж байгаа хэргүүдийг чинь хааж өгнө" гэсэн амлалт өгдөг. Б.Чинбат нь тэтгэвэртээ суусан хурандаа нартай хамтран ажиллаж хуулийн байгууллагаар далайлгаж бусдыг дарамталдаг. Б.Чинбат нь 6.8 га талбайд хууль зөрчиж алт олборлочхоод хамтрагчаа гүтгэсэн. Үүнийг бол хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Энэ асуудлаар "Хамтын эх булга" компани гомдол гаргахаар хүлээж авч шалгадаггүй. Харин Б.Чинбатын гомдлыг бол хурдан шуурхай шалгадаг" гэсэн юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хогийн новш доо наад сда чинь

Зочин
Зочин

bugd mongonii toloo ta ch bas

Зочин
Зочин

BCH гээд юу юу бдаг билээ тэд нар чинь ийм л эх үүсвэртэй бхнээ

Зочин
Зочин

Манай Цагдаа гэж нэг ийм ялзарсан газар байдгийн даа !!!
Хулгайч дээрэмчинтэйгээ хамтраад хувийн хэвшлийнх нийг ингэж л тонон тээрэмдэж байдаг, ёстой ёрын муу хай хар хүүрнүүд ш дээ !!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Deerem bol shuuh deer ochood erh bish zov buruugaa oloh biz.

Зочин
Зочин

Урьхан хоолны газрынхан хоол биш тос хийдэг газар

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Урьханы амтгүй нохойн хоол битгий идэээрэй

Зочин
Зочин

Urihan deer baidag delguuruud chini urgelj hudal une tavij kassan deer ondor uneer bichdeg. Heleheer tailbar ogohgui joohon huuhed shig duugui zogsood baidag. Asuudlaa shiideed ajlaa hiideggui. Bi bur chi zugeer zogsoj tsonhoor harj zogsohoor hungui ued baraaniihaa uniig zov bichij tavi gej helj baisan. 2 jiliin daraa orohod bahi baidgaaraa. tegeed shaardaad talon bill-ee avahaar deer n NOAT baidaggui. Teriig barimtjuulaad tatvariin alband ogohoor beldej baigaad hugatsaag n ongorooson baisan. Olon udaa heleed saijrahgui bolohoor dahin heleh sonirholgui. Darga marga udirddag neg hun baidag l baih. terendee helehgui oorsdoo shingeegeed chihgui tsarailaad duugui ongoroovol yu ch tohioldohgui gej boddog bololtoi baisan. Esregeeree , hun asuudliig n helj ogch baihad yariltsah uuchlalt guih, zasah amlalt ogoh n iluu onovchtoi. ter hun ta nariig ene baidlaa zasch daraagiin humuust saad dahin buu uchraasay gej zasuulah gej helj baigaa bolohoos zugeer matna gevel chimeegui garaad l matchihna.

Холбоотой мэдээ

Back to top button