Гадаад мэдээДЭЛХИЙ

“Meta”-г хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд хор учруулсан хэмээн 567 сая ам.доллар төлөхийг тушаав

АНУ-ын Нью-Мексико мужийн шүүх “Meta” компанийг хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан буруутай хэмээн үзэж, 567 сая ам.доллар төлж платформоо өөрчлөхийг тушаасан байна.

Тус мужийн ерөнхий прокурор Раул Торрез “Meta”-г залуу хэрэглэгчдийг донтуулах зорилготой платформ үүсгэж, тус платформ дээрээ хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөхөөс сэргийлж чадаагүй гэж буруутган нэхэмжлэл үүсгэсэн байсан юм. Тэгвэл Нью-Мексикогийн Санта Фе хотын шүүгч Брайан Бидшэйд “Meta” компанийг тус мужийн хуулийг зөрчсөн гэж үзэж торгууль төлөхөөс гадна хэд хэдэн шинэчлэл платформдоо хийхийг тушаажээ. Тухайлбал өсвөр насныхны “Facebook”, “Instagram”-ийн хэрэглээг сар бүр хязгаарлах, утас дээр ирэх мэдэгдлийг хязгаарлах, насанд хүрэгсэд насанд хүрээгүй хэрэглэгчидтэй холбоо тогтоох дээр илүү чанга хяналт тавих гэх мэт шинэчлэл хийхийг тушаасан аж.

“Meta” мэдэгдэл хийхдээ шүүхийн шийдвэрийг давж заалдана гэжээ. Мөн платформууд дээрх хортой контентыг илрүүлж, устгах асуудал дээр ажиллаж байгаа гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button