Нийгэм мэдээ

10 настай охиныг эрэн хайх ажиллагаа 11 дэх өдрөө үргэлжилж байна

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага 2026 оны наймдугаар сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна хэмээн гэрээсээ явган гарсан бөгөөд түүнээс хойш сураггүй болжээ.Охин нь Буянт сумын төвд байрлах “Соёлын нэгдэл”-ийн 513 тоотод оршин суудаг бөгөөд тус газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километрийн зайд оршдог байна.

Одоогоор эрэн хайх ажиллагаанд: Аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор А /10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн тус аймгийн ОБГ-аас эрлийн ажиллагаанд нутгийн иргэдийг сайн дураар оролцохыг уриалсан билээ.

Бид алга болсон охины эрэн хайх ажиллагааны явцыг мэдээлсээр байх болно.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button