Нийгэм мэдээ

Бүлэг хүчингийн хэргийн шүүх хурал энэ сарын 27-нд товлогдлоо

СУИС-ийн Соёл, иргэншлийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа ангийнхаа долоон эрэгтэйд хүчиндүүлсэн тухайгаа 34 настай Ш сошиал хуудастаа бичсэнээр олны анхаарлын төвд орсон.

Хэргийг эхнээс нь хөвөрдвөл, Одоогоос есөн жилийн өмнө Ш анх удаа ангийнхантайгаа сургуулийнхаа шинэ жилд оролцсон байна. Тухайн шинэ жил дуусмагц ангиараа үргэлжлүүлэн суухаар нэгэн зочид буудалд очиж, согтууруулах ундаа хэрэглэжээ. Гэтэл Ш-тэй оройг дуустал хамт байна гэсэн найз нь орхин явснаар ангийнхаа долоон эрэгтэй, таван эмэгтэйтэй үлдсэн байна. Ш "Согтууруулах ундаа бага зэрэг л уусан, кола л ууж байсан. Биднээс сүүлдэж орж ирсэн манай ангийн хоёр оюутныг миний ууж байсан коланд бэлдмэл хийсэн байх гэж би харддаг. Үгүй бол яагаад би тэгж их бөөлжиж, дараа нь ухаангүй болох вэ" хэмээсэн юм.

Түүнийг угаалгын өрөөнд ухаангүй, биеэ удирдаж чадахгүй байхад нь ангийнх нь нэг залуу өргөж гаргасан байна. Ш өөрт нь тэр залуу тусалж байна гэж бодсон ч өөр нэг өрөөнд оруулж хүчиндсэн байна. Тэр үед Ш бага зэрэг ухаан орж, толгойгоо эргүүлэн харвал ангийнх нь залуус эгнээд зогсож байсан гэх.

Тухайн үед Ш бусдаас эмээсэндээ цагдаа, эмнэлгийн байгууллагад хандаагүй байна. Тэр бүү хэл сургуульдаа үргэлжлүүлэн сурч, төгсжээ. Тэрбээр "Би хэвийн байгаа мэт боловч тэр шөнө л үхчихсэн. Олон жил сэтгэлээ, биеэ анагаах гэж явсан. Гэсэн ч эдгэдэггүй зүйл гэж байдаг юм байна. Хэрэг хуучирдаггүй учир дөрвөн жилийн өмнөөс эхлэн цагдаа, хуулийн байгууллагад хандаж эхэлсэн. Холбогдох хэргийг прокурорын байгууллагаас гурван удаа хэрэгсэхгүй болгож, буцаасан" хэмээсэн юм.

Үйл процессыг нягталж үзвэл, 34 настай, эмэгтэй Ш 2020 онд анх цагдаагийн байгууллагад хандсан байна. Улмаар цагдаагийн байгууллагад гурван ч удаа мэдүүлэг өгч, хэрэг хянан шалгагддаг ч цагдаагийн байгууллагаас хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлдэг байжээ. Улмаар прокурорын байгууллагаас хэргийг хаахыг эс зөвшөөрч, мөрдөн байцаалт руу буцаасаар иржээ.

Тухайн залуусыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогдвол 12 жил хүртэл хорих ял оноох хуулийн зохицуулалттай

Зургийг цахим сүлжээнээс авч нийтлэв.

Ш гэх эмэгтэйг хоёрдугаар курст байхад нь хүчиндсэн гэх залуусыг Б.Мөнх-Алдар, Т.Содбаяр, С.Энхболд, н.Шижирбат, н.Чинзориг, н.Сүхбаатар, н.Халтар гэдэг. Ш-ийн хэлж буйгаар "Тухайн залуус ойр тойрны бүх хүмүүстээ болсон процессыг ярьж явсан гэх. Мөн Ш-ийг үл тоож, доромжлох байдлыг сургууль төгстөл нь үзүүлсэн" гэх.

Тус хэрэгт холбогдох гэм буруугийн шүүх хурал 8-р сарын 27-ны пүрэв гарагт ЧД, СБД, БЗД-ийн шүүхэд товлогдсон байна.

Холбогдсон хэргийн зүйл анги: Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хохирогчийг хохироохгүй байгаасай шүүхэд ч итгэхгүй л бна шөө

Иргэн
Иргэн

Шүүх прокурор хэрхэн шударга ажиллахыг харья

Иргэн
Иргэн

Ийм жигшүүрт хэрэг гарч байхад хууль хяналтын байгууллагууд чих нь бөглөрчихсөн юм шиг суух юм.Тодорхой ,чанга арга хэмжээ авч нийгмийн бузар булайг дуусгавар болгоосой гэж хүснэм.

зочин
зочин

ИЙМ НОЦТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ЭМЭГТЭЙ АСАР ИХ ЗОРИГ ГАРГАЖ, ӨӨРИЙНХӨӨ НЭР ТӨРИЙГ ЗОЛЬЖ ШҮГЭЛ ҮЛЭЭЖ БАЙХАД ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯАГААД ИЙМ ДҮЛИЙ БАЙДАГ ЮМ БЭ, БАС ГАНЦААРАА ХҮЧИНДҮҮЛСЭН, СЭТГЭЛ ЗҮЙН МАШ ИХ ДАРАМТЫН ДОР ЭНЭ ОЛОН ЖИЛИЙГ ӨНГӨРӨӨСӨН ЭНЭ ЭМЭГТЭЙГ ШҮГЭЛ ҮЛЭЭЖ БАЙХАД ЯДАРСАН ЭНЭ ЭМЭГТЭЙД ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЬЕ ГЭЭД ГАРААД ИРЭХ ЁСТОЙ НӨГӨӨ УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ НАРЫН ДУУ ХООЛОЙ ТАГ. НЭГ ХҮНИЙГ ХЭДЭН Ч ХҮН ӨМГӨӨЛЖ БОЛДОГ ГЭЖ СОНССОН. ЯМАР МЭЛРЭЭ БАЙГУУЛЛАГУУД, ХУУЛЬЧИД ВЭ!!!

Онон
Онон

Нотлох баримт байхгүй гээд хаагдана лдаа. Заваан юмнууд юу ч болоогүй юм шиг үлдэнэ. Манай нөхөр хүртэл 4үлээ нэг охинг хүчиндчихээд ял аваагүй л өнгөрсөн. Залуучууд нь бараг мэдсээр байж их ууж залуучуудтай буудал орсон өөрийнх нь буруу ухааны юм яригдаж байна шт нийгэмд. Бүр арай дэндүү заваан. Нийгэмд ойлголт өгөхийн тулд эд нарыг сайн яллах хэрэгтэй

Төгс
Төгс
Reply to  Онон

Чи тийм л шударга юм бол нөхрөө цагдаад өгөөч? Худлаа бурсан эм.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Монголын Хууль Зүйн салбарыг МАН маш олон жилий н турш Нямдоржоор удирдуулсаны гай энэ мэт л дээ !
Хуульчид хээл хахуульд гүн гүнзгий автаад мэрэгжлий н мэдрэмжээ алдчихсан,..... айн, арай дэндүү шүү !

Зочинзочин
Зочинзочин

Хэрэг хуучирдаггүй. Бие, сэтгэлийн асар их хохиролтой учраас л ил гарч хуулийн байгууллагад ханджээ. 2020 оноос шалгаж 3 удаа хэргийг хаах санал гаргаж 6 жил болжээ. Ийм мөрдөгч нар байгаад ч яах юм. Дэндүү хариуцлагагүй, эсхүл чадваргүй, эсхүл авилгажсан гэж л хэлэх вм байна.

Ганаа
Ганаа

Бүлэглэж эмэгтэй хүн хүчирхийлсэн хүмүүсийг юуны түрүүнд илрүүлж олох хэрэгтэй.Сэтгэл зүйд нь гэмтэл учруулсан нь нотлогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Ёстой бузар хэрэг байна.

Зочин
Зочин

хордож бөөлжтөл тархийг нь мээ болтол. тархи нь хүнд гэмтсэн бодитой. охины яриа жоохон гэлтгүй эмгэгтэй болсон юм шигээ. бөөр давсагны өмхий үрэвсэл үүсгэгч халдаасан гэсэн байхаа. ийм бохир залуус амьд явж яадгийм. амьд байлаа ч өвчнөө үргэлжлүүлэн халдаасаар байж болохгүй. бэлгийн ажиллагаагүй болох ёстой.

нар
нар

Арван дөрвөн төмсөг долоон чив аймаараа за одоо энэ бол тодорхой бүлэг хүчин уух юманд нь бодис хийж биеэ хамгаалах чадваргүй болгочихоод бүгдээрээ цуварсан.Хөөрхий эмэгтэйг аймаар доромжилсон эвийдээ ямар их өвдөж зовсон бол тэр үтрээ бандааж бол үнэхээр аймаар баба болсоон мэдээж.Энэ хэрэгт оролцсон бүх гаруудыг хүнд ялаар шийтгэх нь зөв энэ новшнуудыг засаад чивийг нь тайрьяа

Түндэв ,утас 95926624
Түндэв ,утас 95926624

ЗОХИХ ЯЛЫГ НЬ ӨГӨХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ ШҮҮ. Ийм явдлыг хэзээ ч өөгшүүлж өршөөж болохгүй шүү.

төрөө
төрөө

Залуучууд лав тэмбүү авсан байх

Холбоотой мэдээ

Back to top button