Нийгмийн

73 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Б.Энхтуул эх орноо төлөөлж байна

1951 оноос эхтэй дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг, хүмүүнлэг ажлаараа дэлхийд тэргүүлдэг “Дэлхийн Мисс” олон улсын гоо сайхны тэмцээний 73 дахь удаагийн шалгаруулалт Вьетнамын аялал жуулчлал, үзэсгэлэнт далайн боомтоороо алдартай Ха Лонг хотод болж байна.

Дэлхийн 110 гаруй улсын олон улс орнуудын ухаалаг, хүмүүнлэг, авьяаслаг спортлог, бүсгүйчүүд нэгдэн оролцдог “Дэлхийн мисс”-ийн 73 дахь удаагийн тэмцээнд монгол эх орноо төлөөлөн Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, Монголын Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч Б.Энхтуул оролцож байгаа юм. 

Энэ жилийн тэмцээний нээлтэд олон улс, үндэстний миссүүд Вьетнамын үндэсний дээл өмсөж мэндчилснээрээ онцлогтой. Тэмцээний зургаа дахь өдрийн оролцогчид далайн аялал, зураг авхуулснаас гадна Ази, Номхон далайн орны миссүүд гольфийн талбайн зурганд оролцож, Chef Beauty challenge-ийн хүрээнд эрүүл, өнгөлөг, тэнцвэртэй хооллолтыг илэрхийлсэн салмонтой жимс, ногооны салат хийсэн бол өчигдөр “Топ модель”-ийг шалгаруулалтад оролцжээ.

“Азиан Фючер” компани нь “Дэлхийн Мисс” тэмцээний албан ёсны лиценз эзэмшигч бөгөөд монгол эх орныхоо өв уламжлал, үндэсний хувцас, урлаг соёл, түүх дурсгалыг хацар гоо охидоороо дамжуулан дэлхийд таниулан сурталчлах, хүмүүнлэг үйлсээрээ үлгэрлэх эрхэм зорилготой ажээ.

Тус компанийн захирал, мисс Д.Уянгалянхуа 2026 онд Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдлыг таниулан сурталчлах, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран Хөхний төвийг шинэчлэн засварлах хүмүүнлэгийн ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм байна. 

75 жилийн ойтойгоо золгож буй “Дэлхийн мисс” тэмцээн ирэх сарын 5-нд өндөрлөж, ялагчийн титмийн эзэн тодорно. 

Б.АЛТАНГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button