БНСУ Монгол Улсаас туслалцаа авч, хар өрөвтасыг сэргээн нутагшуулна
БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яамны харьяа Үндэсний экологийн хүрээлэн Монгол Улсын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвтэй экологийн нөхөн сэргээлтийн хамтарсан төсөл хэрэгжүүлж эхэлснээ мэдээллээ. Таван жилийн хугацаатай иж бүрэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хоёр улсын амьтан судлаачид Монголоос хар өрөвтас БНСУ-д авчирч, үржлийн тогтвортой популяц бүрдүүлэн сэргээн нутагшуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Энэ оны зургаадугаар сараас долоодугаар сарын эцэс хүртэлх хугацаанд хоёр улсын хамтарсан судалгааны баг Хэнтий аймгийн алслагдсан намгархаг газар болон ой бүсэд өргөн хүрээний хээрийн судалгаа хийсний үр дүнд 10 эрүүл ангаахайтай долоон үүр илрүүлжээ. Энэ нь тухайн бүсэд хар өвөртасны тогтвортой, хэвийн өсөн үржиж буй популяц байгаагийн баталгаа болсон тул цөөн тооны бодгалийг БНСУ-д сэргээн нутагшуулах боломжтой гэж дүгнэсэн байна.
ар өвөртасын сүрэг одоогийн БНСУ-ын нутагт нүүдэллэн үрждэг байсан боловч өнгөрсөн зууны сүүлийн хагаст аж үйлдвэржилт хурдацтай явагдаж, амьдрах орчны хомсдол, хүний үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлийн улмаас үржил зогссон байна. Хамгийн сүүлд 1968 онд Умард Гёнсан мужийн жижиг тосгонд сүүлийн хос өвөртас үзэгдсэн бөгөөд түүнээс хойш БНСУ-ын нутагт жилд 20 хүрэхгүй бодгаль зөвхөн өвлийн нүүдлийнхээ замд түр саатахаар ирдэг болжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.