Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын засгийн газрын өр 40 их наяд ам.доллар давлаа

АНУ-ын Сангийн яам лхагва гарагт /2026.08.19/ мэдэгдэл хийхдээ засгийн газрын өр нь 40 их наяд ам.доллар давсан гэжээ. Тус улсын өр тавхан сарын өмнө 39 их наяд ам.доллар давсан. Тэгвэл мягмар гарагт /2026.08.18/ засгийн газрын өр 40.07 их наяд ам.доллар хүрчээ. Үүний 32.266 их наяд ам.доллар нь АНУ-ын Сангийн яамны гаргасан бонд, 7.782 их наяд ам.доллар нь засгийн газрын агентлаг хоорондын өр байгаа аж.

2017 оны нэгдүгээр сард Доналд Трамп ерөнхийлөгчөөр анх томилогдоход засгийн газрын өр 19.95 их наяд ам.доллар байв. Өөрөөр хэлбэл Трамп, Байдены нарын засаглал дор буюу есөн жилийн дотор хоёр дахин нэмэгдлээ. Энэхүү нэмэгдлийн гуравны нэг нь Трамп, Байдены нарын засаглал дор ковидийн үеийн төсвийн зардлын үед үүссэн байна. Төсвийн хяналтын бүлгүүд 40 их наядын босго давах талаар өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш анхааруулж, хууль тогтоогчид зардлаа бууруулах эсвэл татвараа нэмж, үгүй бол энэ хоёр арга хэмжээг зэрэг авах шаардлагатайг сануулсаар ирсэн. Арга хэмжээ авахгүй бол өрийн хямрал үүсэж магадгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button