“Baby Shark”-ийн бяцхан од 10 жилийн дараа K-pop тайзнаа эргэн ирлээ

YouTube-ийн түүхэн дэх хамгийн олон үзэлттэй “Baby Shark Dance” дуугаараа дэлхийд танигдсан бяцхан хүү арван жилийн дараа өсвөр насны уран бүтээлч болон эргэн ирж, K-pop хөгжмийн ертөнцөд шинэ замналаа эхлүүлсэн байна.
2016 онд “Pinkfong Baby Shark Dance” дууны клипэнд долоон настайдаа тоглосон Пак Гонрён (Park Geon-roung) өдгөө 17 настай.
Түүний анхны дижитал сингл “WAVE” наймдугаар сарын 20-нд худалдаанд гарсан бөгөөд уг дууны хамгийн анхаарал татсан онцлог нь Пак Гонрёныг дэлхийд таниулсан “Baby Shark” дууны танил аялгуугаар эхэлж буй нь. Дуу эхлээд удалгүй электропоп хэмнэлтэй шинэ бүтээл болон хувирч, түүний хүүхэд насны дүрээс өсвөр насны уран бүтээлч рүү шилжиж буйг харуулжээ. Мөн дууны клипэнд “Baby Shark”-ийн үеийн бүжгийн хөдөлгөөнөөс санаа авсан хэсгүүд багтсан байна.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.