Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ хоригоо өргөтгөж, Иран хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Улаанбаатарын цагаар мягмарт шилжих шөнө хэвлэлийн бага хурал хийж, Ираны эсрэг хэрэгжүүлж буй хоригоо өргөтгөхөө мэдэгдсэн байна. Мөн тэрбээр АНУ-ын холбоотон орнуудыг хориг арга хэмжээнд оролцохыг уриалж, Ирантай худалдаа хийдэг орнуудыг ам.долларын арилжааны системээс хасна гэж анхааруулжээ.

Бессент аль улсад ямар арга хэмжээг хэзээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ АНУ-ын Сангийн яам 60 хувь хүн, аж ахуйн нэгж, хөлөг онгоцонд хориг тавьж буйг Бессент мэдэгджээ. Түүнийг мэдэгдэл хийхийн өмнө Иран АНУ-ын хоригийн эсрэг цэргийн арга хэмжээ авч, Персийн булангийн орнуудаас газрын тосны экспортыг бүрэн зогсооно гэж анхааруулсан юм. Харин Бессент мэдэгдэл хийсний дараа Ираны Эдийн засгийн сайд Али Маданизаде “Бид АНУ-ын хориг арга хэмжээнд бүрэн бэлэн байна” гэжээ. Мөн тэр нэмж хэлэхдээ БНХАУ, ОХУ-ын тал АНУ-ын хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна бусад орнууд ч эсэргүүцэх байх гэж таамаглаж буйгаа хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button