Барилгын өргөгчийн татлага тасарснаас 50 настай хүн унаж, амиа алджээ
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, ИНЕГ-ын автобусны буудлын хойд талд барьж буй барилга дээрээс энэ сарын 15-ны 17.00 цагийн үед хүмүүс унаж, ухаангүй байгаа тухай дуудлага цагдаа, яаралтай тусламжийн төвд ирсэн байна.
Тухайлбал, “Мөнх гэрэлт орд” ХХК-ийн барьж буй барилгын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажилчид гадна фасадны ажил хийж байхад нь дүүжин тавцангийн ган татлага тасарсан байсан. Улмаар цахилгаанчны туслах ажилтан 50 настай Б газар дээрээ нас барж, 29 настай залуу хүнд гэмтэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргүүлэн эмчлүүлж байгаа юм байна.
Нээлттэй мэдээллийн сангаас “Мөнх гэрэлт орд” ХХК-ийн мэдээллийг шүүж үзэхэд,

|2025.11.30|-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Б.Буянтогтох гэх хүн удирддаг. Автомашины засвар үйлчилгээ, цэцэрлэгжүүлэлт, гадаад худалдаа, барилгын материалын худалдаа гэх үйл ажиллагааны чиглэлтэй.
Мөн 2030 он хүртэлх Барилгын байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн тусгай зөвшөөрөлтэй. Уг зөвшөөрлийг Монголын барилгын үндэсний ассоциациас өгсөн байна.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.