Нийгмийн

Нийслэлийн хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

Нийслэлийн  Ерөнхий  боловсролын хоёрдугаар сургууль Монгол Улсын анхны "Google"-ийн жишиг сургууль (Google Reference School) болж байна. 130 гаруй багш, 3600 орчим сурагчтай тус сургууль  дижитал шилжилт туршин хэрэгжүүлэх загвар сургууль болох ажлыг 2026 оны хоёрдугаар сараас эхэлж, "Google Workspace for Education", хиймэл оюун ухааны (AI) дэвшилтэт технологиудыг сургалтын үйл ажиллагаандаа иж бүрэн нэвтрүүлжээ. 

Chromebook" төхөөрөмж болон "Google Workspace" платформын цогц шийдэл нь багш, сурагчдад зайн болон цахим сургалтад түргэн шуурхай, уян хатан шилжих, сургалтын чанарыг алдагдуулахгүйгээр боловсролын залгамж чанарыг хадгалах бодит боломж бүрдүүлж байна. 

Тус сургуулийн багш нарыг хамруулсан гарааны үнэлгээний судалгаагаар хиймэл оюун ухааныг сургалтад нэвтрүүлэхэд өндөр идэвх, үр дүн гарчээ.

Тухайлбал, "Gemini AI"-ийн хэрэглээ: Нийт багш нарын 70 орчим хувь нь Gemini AI-ийг өдөр тутмын хичээлийнтөлөвлөгөө боловсруулах, даалгавар, дасгал ажил болонсорил материал бэлтгэхэд туршиж, тогтмол ашиглаж байна.

Байгалийн ухааны мэргэжлийн бүлгийн багш нар 100% "Gemini AI"-ийг сургалтын контент, шалгалтын материал зохиоход нэвтрүүлэн тэргүүлж байна. Багш нарын мэргэжлийн чадамжийг "Google"-ийн олон улсын батламжаар баталгаажуулснаар дараагийн түвшинд гарчээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button