Украины батлан хамгаалахын сайд асан дайнд ялагдахгүйн тулд өөрчлөлт хийх хэрэгтэй гэжээ
Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа Украин ОХУ-ын эсрэг дайнд удаанаар ялагдаж байгаа бололтой гэжээ. Салбарыг шинэчлэгч гэгдэж байсан түүнийг өнгөрсөн сард Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский гэнэт албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Үүний улмаас Украинд хэдэн долоо хоног эсэргүүцлийн жагсаал явагдсан билээ.
Тэрбээр “Reuters”-д ярилцлага өгөхдөө авлига, танил талын сүлжээ, засгийн газрын байгууллагууд улс төрийн хувьд бие даасан байдал дутмаг байгаа нь улс орныг хойш нь татаж байна гэжээ. Мөн дайны нөхцөл байдлыг өөрсдийн талд эргүүлэхийн тулд шаардлагатай гол шийдвэрүүдийг гаргах хэдхэн сарын хугацаа үлдсэн гэж тэр хэлсэн аж.
Федоров саяхан Украинд сонгууль явуулахыг уриалж, улсад нь засаглалын хямрал тулгараад байгааг анхааруулсан юм. Украинчууд улс төрд шинэ нүүр царай харах хүсэлтэй байгаа ч дайнтай үед сонгууль явуулах нь тохиромжгүй гэж боддог. Ийм учраас Федоров сонгууль явуулахыг уриалсныг дэмжигч нар нь шүүмжилсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.