Гадаад мэдээДЭЛХИЙ

Ирантай худалдаа хийдэг орнуудад АНУ хориг тавина гэснийг БНХАУ шүүмжлэв

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент даваа гарагт /2026.08.24/ мэдэгдэл хийхдээ Ираны эсрэг шинэ хориг тавьж буйгаа мэдэгдэж, Ирантай худалдаа хийдэг орнуудад хариуцлага тооцно гэж анхааруулсан юм. Бессент Ирантай худалдаа хийдэг 60 хувь хүн, аж ахуйн нэгж, хөлөг онгоцонд хориг тавьж байна гэжээ. Тус жагсаалтад Хятадын санхүүгийн байгууллага багтаагүй юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ли Жян Вашингтоны анхааруулгыг шүүмжилж, худалдаа хийж буй орнуудад хориг тавих нь хууль бус зүйл болно гэжээ. Мөн БНХАУ үндэсний ашиг сонирхлоо хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэсэн юм. БНХАУ Ираны газрын тосны экспортын 80 орчим хувийг худалдан авдаг гэх тооцоо бий. Мөн Ираны газрын тосны экспортод хязгаарлалт тавих гэсэн Вашингтоны хүчин чармайлтыг Бээжин эсэргүүцэж ирсэн билээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button