Нийгмийн

Ц.Шинэцэцэг: “Чамайг тэвэрье” номоо уншигчидын гарт хүргэлээ

СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Ц.Шинэцэцэг өөрт тохиолдсон эмзэглэм хэргийн тухай өгүүлсэн “Чамайг тэвэрье” номоо хэвлэн гаргажээ. Тус номын зөвлөхөөр зохиолч Б.Шүүдэрцэцэг ажилласан байна.

Энэхүү хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно.

Ц.Шинэцэцэг номын нээлтэндээ хэлсэн үгэндээ “Тэдгээр хүмүүст гэмших, айх, харамсах сэтгэл байхгүй. Харин бүр дутуудуулсан юм шиг хандаж байсан. Хүмүүсийн зүгээс яагаад ингэж хохирчоод хэлэхгүй олон жил болсон юм бэ гэсэн асуулт их ирдэг. Би хүн бүрд хариулж чадахгүй. Дахиж энэ асуултыг битгий надаас асуугаасай гэж хүсэж байна. Миний энэ номонд гарсан үйл явдлыг эмзэг мэдрэмтгий болон надтай ижил зүйл туулсан бол битгий уншаарай гэж зөвлөж байна. Тэрнээс бусад хэсгүүдэд нь хэрхэн даван туулсан тухайгаа бичсэн.

Өмнө нь бууж өгөөд бүхнийг орхиж болохоор өдүрүүд зөндөө байсан. Тэр болгонд бууж өгөөгүйдээ өөртөө баярлаж байгаа. 15 жилийн дараа нэрээ цэвэрлэж чадлаа. Тухайн үеийн 19 настай би одоогийн 34 настай миний хувьд дүү шиг минь жаахан санагддаг. Тиймээс номоо “Чамайг тэвэрье” гэж нэрлэсэн.

Энэ үйл явдлыг бий болгосон хүмүүс ичихгүй байхад би яагаад ичиж, нуугдаж амьдрах ёстой гэж. Хэрэг олон нийтэд илэрснээс хойш ядаж нэг нь уучлалт гуйх байх гэтэл тийм зүйл болоогүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Зоригтой эмэгтэй. Тэр олон цөөврүүдийн эсрэг ганцаараа сөрж, нийгэмд шүгэл үлээж чадсан нь том ялалт. Хүчиндэгчдэд том сургамж болох ёстой. Энэ тусгаар улсад шударга ёс байгаа бол Хүчиндэгчид одоо Шинээгийн туулсан замыг туулах ёстой. Аз болоход бид дижитал зуунд амьдарч байгаа болохоор олон нийтийн сүлжээгээр болсон явдлыг олон хүн мэдэж, жигшин зэвүүцэхийн зэрэгцээ хэргийг илрүүлэх ёстой байгууллагууд амь орж хөдөлцгөөсөн болохоор хэрэг Шүүхэд очлоо. Одоо ард түмэн шүүхийн шийдвэрийг анхааралтай хүлээцгээж байна.

Зочин
Зочин

Удахгүй УИХ-д дэвших вийдээ

Эги
Эги
Reply to  Зочин

Ха ха яг тэгэх гэж олны хандалт авч байна сэрэглэн тархи бол...

Зочин
Зочин

Цаазаар авчихаач хэрүүл өруал болж. Баырахр

Зоо
Зоо

Ягл ичиж зовхооо байсан манай өлөн намчин цүнх бөгсчин хулгааач тонуулч даргадааа пялдага долооогчууд шиг юмдааа

Зочин
Зочин

hovdiin zereg sumiin 19 62 UEM dugaartai suburban jeeptei nymdavaa huchingiin heregeer shorond yl edelweiss baisan yltanguud

Эги
Эги

Ийм бизнес хийхийн тулд олны танил болж анхаарлыг татх гэж хэдэн залууг шоронд илгээж үр саданг нь өнчрөөж байдаг чулуун зүрхтэй хүүхэн юм бн тэр номыг битгий худалдаж аваарай таминээ муу энерг даган шүү!!!

Зочин
Зочин
Reply to  Эги

Чи хүчиндэгч нь үү

Аагий
Аагий
Reply to  Эги

Хол очиж хуц. Эсвэл чи өөрөө эсвэл чиний үр хүүхэд ийм хүчирхийлэлд өртөөд л ойлгож эхлэх байх даа.

Зочин
Зочин
Reply to  Эги

За чи дут хүнд хэлж байга үгээ бодож цэгнэж бай.

Холбоотой мэдээ

Back to top button