Үйл явдал: АН-ын 4/11 мэдээллийг цаг Улсын Их дэлгүүрийн гадна болно
Өнөөдөр |2026.08.27| болох үйл явдлын тойм.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо 11 дэх өдрөө "Хүнсний тогтолцоо ба эрүүл хүнс хөтөлбөр"-өөр үргэлжилнэ.
09:00 цагт: Эрүүл хөрс Цөлжилттэй тэмцэх байгальд суурилсан шийдэл болох органик хөдөө аж ахуй хэлэлцүүлэг COP17-гийн Цагаадай танхимд болно.
10:00 цагт: Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн COP17-гийн Монгол Улсын өргөөнд болно.
11:00 цагт: АН-ын 4/11 мэдээллийг цаг Улсын Их дэлгүүрийн гадна болно
12:00 цагт: Бэлчээр, гангийн тэсвэржилт ба залуучуудын оролцоо: Монгол-Австралийн хамтарсан хэлэлцүүлэг COP17-гийн Цэнхэр бүсийн Төлөөлөгчдийн павильон, Changwon Initiative павильонд болно.
12:00 цагт: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа COP17-гийн Монгол Улсын өргөөнд болно.
14:00 цагт: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдрийн сэдэвчилсэн хэвлэлийн мэдээлэл хэвлэлийн бага хурлын танхимд болно.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө-3” үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 28-ныг хүртэл гарна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл “Норпэй арт” галерейд гарч байна.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.