Жүжигчин Тим Карри 80 насандаа таалал төгслөө
“It”, “Home Alone 2: Lost in New York”, “The Rocky Horror Picture Show” кинонуудад тоглосноороо алдартай жүжигчин Тим Карри 80 насандаа таалал төгссөн байна. Түүний менежер Марсиа Хурвиц мэдэгдэл хийхдээ Тим мягмар гарагт /2026.08.25/ Лос Анжелес дахь гэртээ амьсгал хураасан гэжээ.
Тим “Spamalot”, “My Favorite Year”, “Amadeus” уран бүтээлүүдээрээ Тонигийн шагнал гардуулах ёслолын гурван төрөлд нэр дэвшиж байсан юм. Тэрээр 1975 онд нээлтээ хийсэн “The Rocky Horror Picture Show” кинонд доктор Франк Н. Фуртерийн дүрийг бүтээж том дэлгэцийн карьераа эхлүүлсэн байна.
Тим 1975 онд телевизэд өгсөн ярилцлагадаа карьераа Франк Н. Фуртер шиг хачирхалтай дүрээр тодорхойлуулах эрсдэлийн талаар ярьж байжээ. Тэр “Зохиолыг уншиж үзээд маш, маш хөгжилтэй зохиол байна гэж бодсон. Хэрэв амжилттай болбол энэ дүрээсээ салахад хэцүү байж магадгүй гэж бодоод би бага зэрэг эргэлзсэн. Гэхдээ ямар нэг дүрийг эрсдэл хүлээлгүйгээр бүтээх нь утгагүй гэж би үргэлж боддог байсан” гэсэн юм.
Эх сурвалж: AP News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.