Тагнуулын төв газрын дарга Москвад очсоныг Трамп бараг хэвийн зүйл гэв
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф мягмар гарагт /2026.08.25/ Москвад газардсан. Эх сурвалжууд мэдээлэхдээ тэр хэд хэдэн уулзалт хийхээр Москвад очсон гэжээ. Сонирхолтой нь Рэтклифф ОХУ руу нисэх гэж буйгаа огт мэдэгдээгүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Рэтклифф Москвад очсон талаар ярихдаа бараг хэвийн зүйл гэж хэлжээ.
Одоогийн байдлаар Цагаан ордон, Тагнуулын төв газар, Пентагон болон Рэтклиффийг Москвад хүргэж өгсөн АНУ-ын нисэх хүчин хүртэл түүний айлчлал дээр мэдэгдэл гаргаагүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-г шалгасан томоохон алхам хийх гэж байгаа учир Рэтклифф Москвад очсон гэж зарим хүн таамаглах болсон. Харин зарим хүн Ираны эсрэг арга хэмжээ авахад Москвагийн дэмжлэгийг авах зорилготой гэж бодож байгаа юм. Энэ хоёр таамаглалын талаар радио нэвтрүүлэгч Гленн Бэк Трампаас асуухад тэр үгүйсгэсэн байна.
Рэтклиффээс өмнө Тагнуулын төв газрын дарга асан Уильям Бернс 2021 оны арваннэгдүгээр сард буюу Украины дайн эхлээгүй байхад Москвад айлчилж байжээ. Ийм учир Рэтклифф ямар зорилгоор Москвад очсон нь олны анхаарлыг татаж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.