Нийгэм мэдээ

Замын хажуу руу онхолдсон машинаас жолоочийг эсэн мэнд гаргажээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, нэг хүн автамашины эд ангид хавчуулагджээ.

Энэ тухай дуудлага наймдугаар сарын 31-ний өдрийн 07:58 цагт холбогдох байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очжээ. Ингэхэд Орхон аймгаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Toyota Alphard” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, иргэн С/37 настай, эмэгтэй/-ийн баруун гар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байжээ.

Албан хаагчид эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэдгийг ОБЕГ мэдээллээ. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button