НийгмийнЭдийн засгийн мэдээ

Улаанбуудайн үнийн 11 хувийн өсөлтийг дагаж гурилан бүтээгдэхүүний нэмэгдэнэ

Оны эхний улиралд мах болон шатахууны үнийн өсөлтийг дагаж хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өсөв. Харин өнөөдрийн байдлаар АИ-92 бензиний литр тутмын үнэ өссөн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн зэрэг шалтгаануудаас үүдэн инфляц оны эхэн үеэс 13 хувь болтлоо өсөөд байна.

Гэтэл нэмээд, Засгийн газраас стратегийн нөөц улаанбуудай бүрдүүлэх ажлын хүрээнд 2026 оны шинэ ургацын улаанбуудайн худалдан авах үнийг дахин тогтоожээ. Үнийн тооцооллыг ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон мэргэжлийн холбоод хамтран 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийг хамруулсан үйлдвэрлэлийн өртгийн судалгаанд үндэслэн гаргасан байна. Тодруулбал, 2026 оны шинэ ургацын улаанбуудайн худалдан авах үнийг:

  • 1-р зэрэг улаанбуудай тонн тутмын 1,450,000₮
  • 2-р зэрэг улаанбуудай тонн тутмын 1,350,000₮
  • 3-р зэрэг улаанбуудай тонн тутмын 1,250,000₮
  • 4-р зэрэг улаанбуудай тонн тутмын 1,150,000 төгрөг байхаар тогтоосон билээ.  

Харин 2025 онд

  • 1-р зэрэг улаанбуудай тонн тутмын 1,320,000₮
  • 2-р зэрэг улаанбуудай тонн тутмын 1,220,000₮
  • 3-р зэрэг улаанбуудай тонн тутмын 1,150,000₮
  • 4-р зэрэг улаанбуудай тонн тутмын 1,000,000 төгрөгөөр тус тус худалдан авч байжээ.

Ингэснээр 2026 онд улаанбуудайн худалдан авах үнэ өнгөрсөн оноос дунджаар 11 хувиар өсөөд байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд 1 кг улаан буудай 1,000-1,320 төгрөг байсан бол энэ онд 1,150-1,450 төгрөгөөр өсөхөд нөлөөлсөн гэсэн үг.

Улаанбуудайн үнэ өсөхийн хэрээр талх, нарийн боов зэрэг гурилан бүтээгдэхүүний өсөх нь зах зээлийн дүрэм.

Шинэ ургацын улаанбуудайг есдүгээр сарын 15-20-ны хооронд гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж эхлэх талаар албаныхан мэдээлж буй. Энэ үед гурилын үнэ хэр хэмжээгээр өөрчлөгдөхөөс шалтгаалан гурилан бүтээгдэхүүний үнэ цаашид ч мөн нэмэгдэх эсэх нь тодорхой болох юм.

Өртөг дагаж үнэ өсөх хүлээлт

Улаанбуудайн худалдан авах үнэ өссөнтэй холбоотойгоор гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс тэдний байр суурийг тодруулахад:

“Атар Өргөө”ХК,

Манайх бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой барих, аль болох нэмэхгүй байхыг зорьдог. Энэ жилийн Улаанбуудайн үнэ өнгөрсөн жилийнхээс 11 хувиар өссөн. Улмаар шинэ ургацын гурил авч эхлэх, мөн шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн  өртгөө тооцож үзнэ. Өртөг алдагдалтай гарах нөхцөл үүсвэл бүтээгдэхүүний үнээ нэмэхээс өөр аргагүй.

“Талх Чихэр”ХК,

 Улаанбуудайн үнэ өнгөрсөн оноос өссөн байна.  Үүнтэй холбоотойгоор гурилын үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Талх нарийн боовны гол түүхий эд  гурил. Гурил үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс үнийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл ирж эхэлсэн.

“Өв Соёл” ХХК,

Шинэ ургацынулаанбуудайн худалдан авах үнэ өнгөрсөн оноос өссөн талаарх мэдээллийг авсан. Гурилан бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийн үнэ нэмэгдсэнм нь үйлдвэрлэлийн өртөгт нөлөөлөх нөхцөл үүсгэж байна.

Харин “Өгөөж Чихэр боов” ХХК есдүгээр сарын 1-ний өдөр нэрийн бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг  200-300 төгрөгөөр тус бүр нэмсэн байна.

11 хувийн өсөлт хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлөх вэ

Гол түүхий эдийн үнэ 11 хувиар өссөнийг дагаад гурилан бүтээгдэхүүний үнэ багадаа 11 хувь өсөх хүлээлт бий болж байна. Өсөлтийг тооцохдоо  хэрэглэгчдийн сайн мэдэх бүтээгдэхүүний үнээр жишээ авч үзвэл,

“Талх Чихэр” ХК – Атар талх- 2,700 төгрөг,

“Өгөөж Чихэр Боов” ХХК – Жимстэй боов - 7,000 төгрөгөөр худалдан авна.

Ингэхдээ нэг өрх хоёр хоногт нэг талх, гурван хоногт нэг нарийн боов хэрэглэнэ гэж тооцвол сард 15 ширхэг талх, 10 ширхэг нарийн боов худалдан авна. Өөрөөр хэлбэл,  дээрх хоёр төрлийн бүтээгдэхүүнд зарцуулах сарын зардал 110,500 төгрөгөөс 122,655 төгрөг болж, 12,155 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарч байна.  Жилээр тооцвол нэг өрхийн талх, нарийн боовны зардал 147,900 орчим төгрөгөөр нэмэгдэнэ.

Улаанбуудайн худалдан авах үнэ 11%-иар өсөхөд — гурилан бүтээгдэхүүн, өрхийн зардал хэрхэн өөрчлөгдөх вэ
2026 оны шинэ ургацын тооцоо, ХХААХҮЯ болон гурилын үйлдвэрлэгчдийн мэдээлэлд үндэслэв
1. 11%-ийн өсөлтийн дараах бүтээгдэхүүний үнэ
"Талх Чихэр" ХК — Атар талх
нэгжийн үнэ
Одоогийн үнэ
2,700₮
Шинэ үнэ (+11%)
2,997₮
(+297₮)
"Өгөөж Чихэр Боов" ХХК — жимстэй боов
нэгжийн үнэ
Одоогийн үнэ
7,000₮
Шинэ үнэ (+11%)
7,770₮
(+770₮)
2. Нэг өрхийн талх, нарийн боовны зардал
Тооцоо: сард 15 ширхэг талх, 10 ширхэг нарийн боов хэрэглэнэ гэж үзвэл
Сарын нийт зардал
110,500₮ →
122,655₮
(+12,155₮)
Жилийн нийт зардал
1,344,417₮ →
1,492,303₮
(+147,886₮)
3. Нэмэлт ачаалал цар хүрээгээр — сар бүр
1 өрх
12,155₮
Улаанбаатар хот (495,000 өрх)
6.02 тэрбум₮
Монгол Улс (1,000,000 өрх)
12.16 тэрбум₮
Жилээр тооцвол: Улаанбаатар хотод 73.2 тэрбум₮, улс орон даяар 147.89 тэрбум₮ (1.492 их наяд₮ хүрнэ) нэмэлт ачаалал үүснэ.
4. Өрхийн дундаж орлогод эзлэх хувь
Өрхийн сарын дундаж орлого — 2,817,600₮ /ҮСХ, 2025 оны I улирал/
Одоогийн эзлэх хувь
3.92%
11% өссөний дараах хувь
4.35%
Нэмэлт ачаалал
+0.43 нэгж хувь
Эх сурвалж: ХХААХҮЯ, "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК, ҮСХ, "Талх Чихэр" ХК, "Өгөөж Чихэр Боов" ХХК, "Атар Өргөө" ХК, "Өв Соёл" ХХК
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button