"Kensington Expeditions" зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан Монголд аялах үйлчилгээ танилцуулжээ
“Kensington Expeditions” компани зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан Монгол Улсад аялах багц үйлчилгээгээ танилцуулжээ. Экспедиц хэлбэрээр явагдах тус аяллыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аяллын багийн ахлагч Меган Хайн удирдан явуулах аж.
Энэ жилийн намар эхлэх тэрхүү экспедиц нь Алтайн нуруу, говь нутаг, тайга гэсэн гурван өөр чиглэлтэй явагдана. Аяллын нийт зардал нэг хүний 14,000 ам.доллар байх юм. Оролцогчид аяллын явцад практик ур чадварт суралцаж, монголчуудын уламжлалт ахуй амьдрал, соёлтой танилцана гэж “Kensington Expeditions” мэдэгджээ. Тус компанийн тэргүүн Нил Бейтман "Энэхүү аялал нь өөрсдийн сайн мэдэхгүй, шалгуур өндөртэй, бодит орчинд юу хийж чадахаа нээн илрүүлэх боломжийг эмэгтэйчүүдэд олгох зорилготой. Монгол улс ийм туршлага хуримтлуулахад тохиромжтой ер бусын газар юм. Мөн экспедицийг удирдан явуулах Меган гайхалтай удирдагч билээ" гэсэн байна.
Эх сурвалж: Travel Press












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.