Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын улмаас “OpenAI” энэ жил IPO хийхгүй
“OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтмэн 2026 онд IPO хийхгүй гэж мэдэгджээ. Тэрбээр “Fortune” агентлагтай ярилцлага хийхдээ, хиймэл оюун ухааны аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад хүмүүс санаа зовох нь нэмэгдсэн тул IPO хийхээ хойшлуулсан гэсэн байна. Тодруулбал Алтмэн “Аюулгүй байдалтай холбоотой одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл, яг одоо IPO хийх буруу шийдвэр гэж би бодож байна. IPO хийх тал дээр бид ямар нэгэн түргэвчлэх дарамт мэдрэхгүй байгаа” гэжээ.
Сүүлийн үед хиймэл оюун ухааны салбарт шинэ журам, зохицуулалт бий болгохыг шаардсан АНУ-ын хууль тогтоогчдын тоо нэмэгдэх болсон. Мөн “OpenAI”-ийн өрсөлдөгч болох “Anthropic” компанийн хоёр судлаач хиймэл оюун ухаан хурдацтай хөгжсөөр байвал ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх эрсдэлтэй гэж анхааруулсан байна. Мөн энэ эрсдэлд санаа зовж буйгаа илэрхийлсэн хиймэл оюун ухааны аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг судлаачид ажлаа өгөх тохиолдол нэмэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МУИС, МУИС л гээд байсан. Энэ их сургууль чинь дунд сургууль болчихсон юм байна лээ ш дээ. Байгалийн ухааны сургууль руу нь яваад орсон. Манай хүүхдийн дунд сургуулийн физикийн багш нь захирал нь гээд сууж байх юм. Математикийн хичээл гэсэн чинь дунд сургуулийнх нь математикийн багш нь математикийн тэнхимийн багш гээд байж байх юм. Энх-Амгалан сайд аа, энэ их сургуулиа анхаараач ээ. Дунд сургууль болчихсон байна ш дээ.