Улс төрийн мэдээ

С.Амарсайхан: Эзгүй хойгуур “гүжир гүтгэлгээр” сенсаци дэгдээдэг нь бүр хэвшил, мэргэшил болох нь ээ

Ерөнхий сайд Н.Учрал цахим хуудаснаа "Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Эзгүй хойгуур хүний үнэргүй “гүжир гүтгэлгээр” сенсаци дэгдээдэг нь бүр хэвшил, мэргэшил болох нь ээ.

Долоодугаар сард хойд хил дээр ажиллаж явахад яаж гүтгэж байлаа. Одоо эх орныхоо баруун хязгаарт томилолтоор ажиллаж байна. Эргэж очоод олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж, яригдаж байгаа асуудлуудын талаар баримт, бодит мэдээлэлтэй нь тайлбар өгнө. Хэн юу гэж бичсэнээр биш, хэзээ, юу, яаж өрнөснийг баримтаар ярих цаг нь болж" гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button