Нийгмийн

Ээлжит бус чуулган 16.00 цагаас хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг батлах эсэхийг шийдвэрлэнэ

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралддаг хуваарийн дагуу өнөөдөр 09.00 цагаас хуралдахаар тов гарчээ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд тодорхой болоогүй байгаа ч үдээс хойш 16.00 цагаас УИХ-ын чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг батлах эсэхийг шийдвэрлэх тул энэ талаар болон цаг үеийн улс төрийн зарим асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийн дагуу энэ сарын 7-14-ний хооронд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж буй. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 1.4 их наядын төсвийн тодотголыг батлахаар хэлэлцэж буй билээ.

Тэгвэл өнөөдөр 09.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд, 11.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо, 13.00 цагаас Төсвийн байнгын хороо хуралдах бол 16.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахаар товлосон байна.

Сануулахад, өнгөрсөн долоо хоногт ЭЗБХ, ТБХ хуралдах байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшлоод буй бөгөөд өнөөдөр мөн ирц хүрэхгүй хойшилбол ээлжит бус чуулганы хугацаанд төсвийн тодотголыг баталж амжихгүйд хүрэх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиpн
Зочиpн

16 tsagt ajlaaa eheldeg yumuu daaa

Холбоотой мэдээ

Back to top button