Персийн булангийн орнууд Ормузын хоолойн талаарх уулзалтаа хойшлуулж, дипломат ажиллагаа хүндрэлтэй тулгарав
Өнөөдөр /2026.09.14/ Иран болон Персийн булангийн бусад орнууд Ормузын хоолойн асуудлаар уулзах байсан юм. Гэвч Оманы Гадаад хэргийн сайд Сайид Бадр Албусаиди ням гарагт /2026.09.13/ мэдэгдэл хийхдээ зөвшилцөлд хүрэх зорилгоор уулзалтыг хойшлуулж байна гэжээ. Ормузын хоолойн асуудлыг дипломат аргаар ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэх хүлээлт үүнтэй холбогдуулан буурав. Ираны албан тушаалтнууд мэдээлснээр тус уулзалтаар Персийн булангийн орнуудад Ормузын хоолойн тал дээр Омантай хийсэн тохиролцоогоо танилцуулах байжээ.
Уулзалт хойшлогдсонтой зэрэгцэн Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан Ираны хөлөг Кэшм арлын ойролцоо цохилтод өртсөн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн юм. Ираны төрийн өмчит “IRNA” агентлаг мэдээлснээр цохилтын улмаас нэг хүн амь үрэгдэж, дөрвөн хүн бэртжээ. Сүүлийн үед Ормузын хоолойгоос гадна Улаан тэнгис анхаарлын төвд ороод байгаа. Учир нь Йемен дэх хуситууд Саудын Арабын Улаан тэнгисээр дамжуулан хийж буй газрын тосны экспортыг тасалдуулах зорилготой халдлага үйлдэх болсон. Баасан гарагт /2026.09.11/ Саудын Араб газрын тосны хоолойн үйл ажиллагааг түр зогсоосон юм. Тэрхүү хоолой нь Ормузын хоолойн саадыг тойрч, газрын тос экспортлох гол арга болж өгч байсан билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.