Автобусны буудал дээр зогсоогүй нийтийн тээврийн жолооч нарт хариуцлага тооцжээ

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна.
Иргэдийн зүгээс зарим чиглэлийн автобусны тоог нэмж өгөхийг шаардсан хүсэлт ихээр илгээжээ. Зорчигч нар нь багтахгүй, хүүхэдтэй хүмүүс автобусандаа сууж чадахгүй байгаа талаар гомдол ирүүлсэн байна.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлийн замналын дагуух автозамын түгжрэлээс шалтгаалан хүлээгдлийн хугацаа уртсах нөхцөл байдлууд үүсдэг. Цаашид зорчигч эрэлтийн судалгаанд үндэслэн нийтийн тээврийн чиглэлийн замналд өөрчлөлт оруулах, тээврийн хэрэгслийн гаралтын тоог нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх болно гэдгийг холбогдох албанаас мэдээллээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М:4 билүү 100 айл чиглэлээс 3-4-р хорооллын эцэст ирээд Гэмтэл, Дэнж, Саппоро гэж явсаар байгаад Цамбагарав дээр бөөнөөрөө зогсох юм. Эцсийн буудал нь бололтой. Тэгээд замаа чөлөөлж зогсохгүй болохоор дараагийн өөр чиглэлийн автобуснууд буудал өнгөрч зогсох, эсхүл замын голд зогсож хүнээ авдаг болохоор настай хүмүүс, хүүхэд тэвэрсэн хүмүүст маш их чирэгдэлтэй, дугаар нь харагдахгүй, автобусндаа сууж чадахгүй байгааг анхаараачээ