Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: Венесуэлийн жишээ шиг АНУ Иранд үлдэж газрын тосыг нь авч болно

АНУ нэгдүгээр сард Венесуэльд цэргийн тусгай хүчнээрээ довтолж, Ерөнхийлөгч Николас Мадурог нь барьсан. Үүний дараа Вашингтон Венесуэлийн эрх баригчидтай хамтран газрын тосны нөөцийг нь ашиглах болсноо мэдэгдсэн юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирландад болж буй гольфийн тэмцээнээр зочлох үедээ Вашингтон Иранд үлдэж газрын тосыг нь авах боломжтой гэжээ. Тодруулбал тэр “Дайны төгсгөлд бид Иранаас цэргээ татна. Гэхдээ Венесуэль шиг тэнд үлдэж, газрын тосыг нь авах шийдвэр гаргавал өөр хэрэг” гэсэн байна. Трамп мөн Венесуэлийн газрын тосноос олсон орлого дайны зардлыг олон дахин нөхсөн гэжээ.

Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил нар хамтран эхлүүлсэн дайны улмаас дэлхийн газрын тосны зах зээл донсолж байна. Саудын Арабын газрын тос дамжуулах чухал хоолой халдлагад өртөж, үйл ажиллагаа нь зогссоны дараа нөхцөл байдал улам дордов.

Харин Трамп АНУ зөвхөн зөв нөхцөлтэй л тохиролцоонд хүрнэ, ашиггүй гэрээ байгуулахгүй гэжээ. Мөн Иран энхийн тохиролцоонд хүрэх гэж холбогдсоор байгаа гэж хэлсэн байна. Харин Ираны тал мэдэгдэл хийхдээ, тохиролцоо хийх гэж холбогдсон зүйл байхгүй гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АНУ бусдын байгалийн баялгийг нь луйварддагаа шууд ил тодоор хэлдэг болжээ. Цагаандаа гарч

Зочин
Зочин

zonochjee ene

Зочин
Зочин

Дээрэмчид гэдгээ ил тод зарладаг болжээ

ЗочинЗочин
ЗочинЗочин

Трампын үед АНУ дээрэмчин болов.Энэ муу жишиг бусад улсад халдах магадлалтай.Трамп хурдан огцрох ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button