НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хөрш орнуудын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн өнөөдөр ОХУ-ын Эрхүү хотноо эхэллээ. Зөвлөгөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчид 4 өдрийн турш 2027 онд хилийн боомтын төмөр замаар солилцох ачаа, зорчигч тээврийн асуудлаар хуралдах юм.

Энэ удаагийн зөвлөгөөн нь хөрш гурван улсын хилийн төмөр замуудын хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжихөд бас нэгэн чухал алхам болох юм.

Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын экспорт, импорт, дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн ач тусаа өгч, оролцогч талуудын хамтын ажиллагаа улам бүр эрчимтэй хөгжиж байгаагийн илрэл юм.

2026 оны эхний 6 сарын байдлаар  УБТЗ-ын тээвэрлэсэн гадаад худалдааны ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын ачаа  26,7 хувиар, экспортын ачаа, 12,2 хувиар тус тус өсжээ.

2026 оны эхний 6 сарын байдлаар Замын-Үүд-Эрээн өртөөний хилийн төмөр замын гарцаар 9 сая 579 мянга 027 тонн ачаа солилцсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар, Сүхбаатар-Наушки өртөөний хилийн төмөр замын гарцаар 4 сая 539 мянга 224 тонн ачаа солилцсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар тус тус өссөн байна.

А.ТЭНҮҮН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button