АНУ Ираны төлөөллийг НҮБ-д ирэхийг зөвшөөрсөн хэр нь Палестины ерөнхийлөгчид виз олгосонгүй
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббасыг ирэх долоо хоногт болох Ерөнхий Ассамблейн чуулганд цахимаар оролцуулахыг зөвшөөрчээ. АНУ түүнд виз олгохоос дахин татгалзсан тул Аббас хоёр дахь жилдээ чуулган цахимаар оролцох гэж байна. Түүнийг цахимаар оролцуулах тогтоолыг 152 улс дэмжиж, гурав нь эсэргүүцэн санал өгсөн бол дөрвөн улс түдгэлзжээ. Мөн АНУ-д зорчих боломжгүй болсон тохиолдолд Аббас болон Палестины бусад өндөр албан тушаалтнууд ирэх нэг жилийн хугацаанд НҮБ-ын хурал, бага хуралд цахимаар оролцох эрхийг тус тогтоолоор олгосон байна.
Вашингтон өнгөрсөн жилийн Ерөнхий Ассамблейгээр Аббас болон Палестиныг чөлөөлөх байгууллага, Баруун эрэгт төвтэй Палестины Үндэсний захиргааны гишүүдэд виз олгохоос татгалзсан юм. Вашингтон тус хоригоо сунгаж буйгаа энэ долоо хоногт зарласан байна. НҮБ-д суугаа АНУ-ын дэд элчин сайд Тэмми Брюс санал хураалтын өмнө Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ “Хэрэв Палестины Үндэсний захиргаа түншийн хувиар хүндлүүлэхийг хүсэж байгаа бол терроризмыг санхүүжүүлэхээ зогсоож, дипломат жүжиг тавихаа болих ёстой” гэжээ. Сонирхолтой нь АНУ дайтаж буй орныхоо буюу Ираны эрх баригчдыг Ерөнхий Ассамблейд ирэхийг зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.