Гадаад мэдээДЭЛХИЙ

Хуситууд Саудын Арабын нийслэлд цохилт өгч, Эр-Риядын нисэх онгоцны буудлын ойролцоо гал гарчээ

Бямба гарагт /2026.09.19/ Саудын Арабын нийслэл Эр-Риядын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо утаа гарч буй дүрс бичлэгүүд явах болсон байна. Үүнээс хэдэн цагийн дараа Йемен дэх хуситууд мэдэгдэл хийхдээ Эр-Рияд дахь чухал дэд бүтцүүд рүү дрон болон пуужингаар довтолсон гэжээ. Долоодугаар сараас хойш хуситууд Саудын Араб руу халдаж байгаа. Гэхдээ бямба гарагийн цохилт тус улсын нийслэл рүү анх удаа халдсан тохиолдол боллоо.

Хуситууд Эр-Рияд дахь ямар байгууламжууд руу цохилт өгсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ Улаан тэнгисийн эрэг дээр оршдог Яанбу хот дахь Арамко компанийн газрын тос экспортлох төвд цохилт өгсөн гэжээ. Ираны дайн эхэлж, Ормузын хоолойн хөдөлгөөн зогссоны дараа Саудын Араб Яанбу хотыг газрын тосны экспортынхоо гол төв болгон ашиглаж байгаа юм.

Саудын Арабын тэргүүлдэг цэргийн холбоо мэдэгдэл хийхдээ хуситуудаас харвасан нэг пуужинг агаарын хамгаалалтын систем нь устгасан гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эээ!!
Эээ!!

Ямар үйлсгүй баячууд вэ, хариуг нь бариад өгөх хэрэгтэй шдээ!

Холбоотой мэдээ

Back to top button