Нийгмийн

Үйл явдал: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 23-нд болох үйл явдал.

Австралийн Холбооны Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар энэ сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

  • 08:00 цагт: УИХ-ын Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
  • 09:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
  • 09:00 цагт: Тарган Бандида Цэвэлванчигдоржийн мэндэлсний 190 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн салбар номын санд болно.
  • 10:00 цагт: “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүдийн нээлт “Улаанбаатар зочид” буудалд болно.
  • 10:00 цагт: “Нийгмийн эрүүл мэндэд сэтгүүлчдийн оролцоо” сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл хүргэх уулзалт, сургалт НЭМҮТ-д болно.
  • 11:30 цагт: “Амьдралын алхам, сэргэлтийн дуу хоолой” НҮТББ-аас Нийгэмд тулгамдаж байгаа донтолтын эсрэг Сэргэлтийн дуу хоолой үндэсний хөдөлгөөн зарлаж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.  
  • 15:00 цагт: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. 

-“Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна. 

Орон нутагт:

Завхан: Нэгдсэн эмнэлэгт улсын клиникийн төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж байна. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч С.Баярбаатарын “Сэтгэлийн аяс” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 27-ныг хүртэл гарна. 

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн МУЭ-ийн “Арт” галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

 -БНХАУ-ын Ляонинь мужийн Шэньян хотноо Олон улсын худалдаа, эдийн засгийн VII чуулган болж байна. 

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button