Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин 2015 оноос хойш анх удаа АНУ-д төрийн айлчлал хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр /2026.09.24/ БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Цагаан ордонд хүлээн авч уулзана. Дэлхийн хоёр их гүрний удирдагч хиймэл оюун ухаан, худалдаа, Тайванийн асуудлаас гэх мэт олон сэдвээр хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ши Жиньпин АНУ-д 2015 оноос хойш анх удаа төрийн айлчлал хийж байгаа нь энэ билээ. Тэрбээр хамгийн сүүлд 2023 оны арваннэгдүгээр сард “APEC”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-ынд ирсэн ч гэсэн төрийн айлчлал байгаагүй юм.

Хоёр улс өнгөрсөн жил тохиролцон гарын үсэг зурсан худалдааны гэрээ ирэх арваннэгдүгээр сард дуусна. Энэ нь Ши Жиньпиний айлчлалын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.

Трамп, Ши Жиньпин нар 2025 оны аравдугаар сард Өмнөд Солонгост уулзсаны дараа тус худалдааны тохиролцоонд хүрсэн юм. Тэрхүү тохиролцооны хүрээнд Вашингтон БНХУА-ын бараанд ногдуулах тарифаа их хэмжээгээр нэмэгдүүлэхийг түр хугацаагаар зогсоосон. Харин Бээжин АНУ руу хийх газрын ховор металлын экспортод тавих хязгаарлалтыг чангатгах гэж байснаа хойшлуулжээ. Газрын ховор металл нь орчин үеийн бүх технологийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай түүхий эд юм. Талууд уг тохиролцоог сунгах эсэх талаар ямар нэгэн мэдэгдэл хийх эсэхийг шинжээчид анхааралтай ажиглах төлөвтэй байна.

Зургийн эх сурвалж: Reuters

“Council on Foreign Relations” байгууллагын Ази судлалын ажилтан Дэвид Сакс Трамп Ши Жиньпинд зориулан бэлтгэж буй арга хэмжээнүүдийг урьд өмнө нь байгаагүй сүрлэг хэмээн тодорхойлсон юм. Тодруулбал Вашингтон Бээжингийн төлөөлөлд зориулж төрийн зоог зохион байгуулахаас гадна, аялал, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ бэлтгэжээ.

Сакс “Трамп Ши Жиньпинийг Эндрюсийн нисэх хүчний баазад өөрийн биеэр угтан авна. Түүнд зориулж нисэх онгоцны үзүүлбэр зохион байгуулах хүртэлх арга хэмжээ бэлтгэжээ. Вашингтон ийм үзүүлбэрийг холбоотон орнууддаа ч зориулж бэлддэггүй. Тэр тусмаа БНХАУ шиг өрсөлдөгч улсад ийм хүндэтгэл үзүүлэх нь бүр ховор. Үнэхээр гайхширмаар зүйл” гэж хэлсэн байна.

Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаар хөндөж болох өөр нэг гол асуудал нь хиймэл оюун ухаан. Бушийн “Bush China Foundation”-ийн Дэвид Файрстайн хэлэхдээ хиймэл оюун ухаан хэлэлцэх асуудлын жагсаалтын тэргүүн эгнээнд орж иржээ.

БНХАУ, АНУ нь дэлхийн хиймэл оюун ухааны салбар дахь хамгийн том өрсөлдөгч нар билээ. Зарим шинжээчид энэхүү өрсөлдөөнийг Хүйтэн дайны үеийн ЗХУ, АНУ-ын зэвсэг хөгжүүлэлтийн өрсөлдөөнтэй зүйрлэн үзэж байгаа юм. Сүүлийн үед хиймэл оюун ухаантай холбоотой анхаарал татсан хэд хэдэн аюулгүй байдлын зөрчил гарсантай холбоотойгоор АНУ-ын хиймэл оюун ухааны аваргууд тус технологийг зохицуулах, хөгжлийн хурдыг сааруулахыг уриалах болсон. Үүнтэй холбогдуулан Трампын захиргаанд хиймэл оюун ухаанд зохицуулалт тавьж өгөхийг шаардсан дарамт ирээд байна.

Мөн Тайванийн асуудал Вашингтон, Бээжингийн харилцааны гол маргааны маргаануудын нэг хэвээр байгаа юм. АНУ-ын Конгресс Тайваньд олон тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрсөн ч Трамп одоогоор худалдааг эцэслэн батлаагүй байна. Энэ зэвсгийн худалдааг БНХАУ-тай хийх хэлэлцээнд хөшүүрэг хэлбэрээр ашиглаж болно гэж Трамп үзэж байгаа учир хойшлуулжээ.

Файрстайн үзэж байгаагаар Ши Жиньпин Трампаас Тайваньд зэвсэг худалдахыг хойшлуулсан шийдвэрийг цаашид сунгах амлалт авах, эсвэл зэвсгийн худалдааг цуцлуулах тохиролцоонд хүрэхээр ажиллаж магадгүй байна.

Эх сурвалж: BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

2015 оноос хойш анх удаа гэхээр АНУ Хятадын өмнө бүр бууж өгч байгаа юм биш үү

Зочин
Зочин

Trump ch gesen business huni huviid zger l mungu tsasaj bn shd, Washington ch dahiad l sonin bolloo

Зочин
Зочин

Тайванийг зэвсгээр хангахгүй гээд наймаалцаж байгаа нь АНУ өөрөө холбоотоноосоо урваж байгаатай адилхан

Зочин
Зочин

Shi Jinpin odoo gehed l ter ih sur badralig n huleej avaad dotroo ineej bga daa

Зочин
Зочин

Gazriin hovor metall ee changatgana gehed n shuud ailgaad baahan arga hemjee beldtsen hha

Зочин
Зочин

Хиймэл оюун ухааны өрсөлдөөн гэж сүржигнэж байгаад сүүлдээ хоёулаа тохиролцож аваад дэлхийг хувааж авах нь

Зочин
Зочин

Trump ih sur badral uzuulj bgaa n цаанаа өөрөө хэврэг байгаагийн л шинж шд

Зочин
Зочин

2025 онд Өмнөд Солонгост уулзсанаас хойш бараг бүх нөхцөлийг нь Бээжин тулгаад байгаа юм биш үү

Зочин
Зочин

2025 онд Өмнөд Солонгост уулзсанаас хойш бараг бүх нөхцөлийг нь Бээжин тулгаад байгаа юм биш үү

Зочин
Зочин

US ih guren gej hudlaa tsol avchaad Хятадаас хараат гэдгээ дэлхий даяар харууллаа

Зочин
Зочин

Төрийн зоог, нисэх онгоцны үзүүлбэр ч гэх шиг, дээр үеийн вассал улс шиг л аашилж байна

Зочин
Зочин

Худалдааны дайн гэж сүржин эхэлчихээд төгсгөлд нь дандаа АНУ нь буулт хийж дуусдаг

Зочин
Зочин

Shi Jinpin bas l uhaantai ymaa, Washingtond ochij baigaад бүх юм аа авчихлаа

Зочин
Зочин

АНУ холбоотнууддаа ч үзүүлдэггүй хүндэтгэл үзүүлж байна гэдэг нь Ази дахь бодлого нь нурсныг харууллаа

Зочин
Зочин

АНУ холбоотнууддаа ч үзүүлдэггүй хүндэтгэл үзүүлж байна гэдэг нь Ази дахь бодлого нь нурсныг харууллаа

Зочин
Зочин

AI-аас болоод аюулгүй байдлын зөрчил гарч байхад арга хэмжээ авахгүй юу хийгээд байдаг юм

Холбоотой мэдээ

Back to top button