Өмнөговь аймгийн Ханбогд суманд спорт, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан, олон нийтэд орон нутгийн хөгжлийг таниулах зорилготой “Ханбогд марафон 2026” олон нийтийн арга хэмжээг 2026 оны 10-р сарын 10-ны өдөр анх удаа зохион байгуулах гэж байна. Тус марафоныг Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, Рио Тинто Монгол, Оюу Толгой, Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан хамтран зохион байгуулж, Өмнөговь аймгийн Элит гүйлтийн клуб ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Говийн өвөрмөц байгаль, уламжлал, орчин үеийн бүтээн байгуулалт хосолсон Ханбогд сумын өнгө төрх, хөгжиж буй орчныг гүйлтийн маршрутаар мэдрүүлэхийн зэрэгцээ орон нутгийн иргэд, тамирчид, спорт сонирхогчдыг нэгтгэж, хамтдаа гүйж, хамтдаа бүтээх шинэ марафоны маршрутыг танилцуулах юм. Оролцогчид 5, 10, 21 км-ийн зайд, говийн байгаль, сумын төвийн бүтээн байгуулалт, олон нийтийн орчныг холбосон маршрутаар гүйнэ. 21 км-ийн хагас марафон Дэмчогийн хийдийн авто замаар тойрон үргэлжлэх бол 5, 10 км-ийн гүйлт сумын төвийн гол гудамж, бүтээн байгуулалт бүхий олон нийтийн байгууламжаар дамжин Галбын цэцэрлэгт хүрээлэнд бариална. Орон нутгийн хамтын ажиллагааны шинэ талбар Ханбогд марафон нь орон нутгийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа, эрүүл мэнд, спортын соёлыг дэмжих, сум орон нутгийн бүтээн байгуулалтыг сурталчлах ач холбогдолтой. Марафоны үеэр соёл, урлагийн тоглолт болон бүх насныханд зориулсан гэр бүлийн үйл ажиллагаа зэрэг цогц арга хэмжээ болно. Нийт 55,6 сая төгрөгийн шагналын сантай марафоны үеэр оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, олон улсын стандартын дагуу усны зогсоол, анхны тусламжийн цэг зэрэг шаардлагатай бүхий л стандартыг хэрэгжүүлэн ажиллана. Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан (ОТХС) нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг аюулгүй, гэр бүлд ээлтэй, амьдрахад таатай, тогтвортой хөгжил бүхий орчин үеийн жишиг суурин хот болгон хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьдралын чанар, сайн сайхан байдлыг дээшлүүлэх үндсэн зорилготой ажилладаг ашгийн төлөө бус сан юм. Хамтдаа гүйе. Хамтдаа бүтээе. Холбоо барих: Утас: 85853495 И-мэйл: maia.brainstorm@gmail.com