Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны Ерөнхийлөгч Трампт бууж өгөхгүй гэдгээ НҮБ-ын өмнө мэдэгдлээ

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан лхагва гарагт /2026.09.23/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээр үг хэлэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг дээрэлхсэн зах авир гаргаж байна гэжээ. Мөн АНУ-тай хийж буй дайнд Иран бууж өгөхгүй ч дипломат яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгаа гэж тэр нэмж хэлсэн байна.

Трамп мягмар гарагт /2026.09.22/ Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлэхдээ дайныг дуусгах тохиролцоонд хүрэхгүй бол Ираныг газрын хөрснөөс арчиж хаяна гэсэн. Тэгвэл Пезешкиан “АНУ-ын ерөнхийлөгч өчигдөр хэлсэн үг дээрэлхүү зах авирын шинж. Ираны ард түмэн дарамт шахалтад бууж өгөхгүй. Жинхэнэ террористуудыг бэлтгэдэг террорист хүмүүс биднийг террорист гэж нэрлэж байна” гэжээ.

Пезешкиан илтгэлээ АНУ-ыг дайны үеэр энгийн иргэдийг хөнөөсөн гэж буруутгажээ. Тэрбээр ингэж хэлэхдээ АНУ-ын цохилтод өртөж амь үрэгдсэн сурагч охид хичээлдээ сууж буй зургийг барьсан байв. Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил нар Иран руу халдаж дайныг эхлүүлснээс хэдхэн цагийн дараа АНУ-ын зэвсэгт хүчин Ираны Минаб хот дахь охидын сургуульд цохилт өгч 175 гаруй хүүхэд, багш амь үрэгдсэн юм.

Пентагон Минабын хэргийн талаарх мөрдөн шалгалтын дүгнэлтээ хараахан нийтлээгүй байгаа. Гэхдээ мэргэжилтнүүдийн хийсэн дүн шинжилгээнүүд АНУ-ын зэвсэгт хүчин цохилт өгсөн гэдгийг харуулсан билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Путин, Трамп гэж 2 зөнөг өвгөн дайн дажин хийхээс өөр юм мэдэхгүй, бушуу далд орж хүн төрөлхтнийг амраагаасай!!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button