Энэтхэг сургуулиас 50 метрийн зайнд өөх тос, сахар ихтэй хүнс худалдаалахыг хориглох талаар авч үзэж байна
Энэтхэг дунд сургуулиудаас 50 метрийн радиус дотор өөх тос, сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг хязгаарласан шинэ журам хэрэгжүүлэхэд ойрхон байна. Тус улсад хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдэж байгаа тул эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах арга хэмжээ авч байгаа нь энэ юм.
Шинэ журам хэрэгжвэл сургуулийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг 1.5 сая гаруй жижиг дэлгүүр, рестораны үйл ажиллагаанд нөлөөлнө. Мөн “PepsiCo”, “Coca-Cola”, “Mondelez”, “Nestle” зэрэг олон улсын томоохон компаниудад нөлөөлөх юм. Дээрх журмаас гадна Энэтхэг улс өөх тос, давс, сахар ихтэй буюу HFSS ангиллын бүтээгдэхүүнд улаан өнгийн анхааруулах шошго байрлуулах талаар авч үзэж байна.
Сургуулийн ойролцоо бизнес эрхэлдэг зарим иргэн эрх баригчдын хэлэлцэж буй журамд санаа зовж эхэлжээ. Тухайлбал, Энэтхэгийн зүүн бүсэд оршдог Бхубанешвар хотод дэлгүүр ажиллуулдаг хэд хэдэн хүн хэлэхдээ борлуулалт нь гуравны нэг орчмоор буурч магадгүй гэж “Reuters” агентлагт ярьсан байна.
Тус хотын нэгэн дэлгүүрээр орсон 15 настай Прияншу Палей хичээлдээ явах замдаа “PepsiCo”-ийн “Uncle Chipps чипснээс хоёр уутыг аваад цүнхэндээ хийжээ. Тэр ээжийнхээ бэлдэж өгсөн хоолны оронд энэ чипсийг иддэг аж. Хүүхдүүдийн ийм зуршлыг өөрчлөх нь Энэтхэгийн авч үзэж буй шинэ бодлогын гол зорилгуудын болжээ.
Шинэ зохицуулалтыг батлах ажлыг удирдаж буй Энэтхэгийн Хүнсний аюулгүй байдал, стандартын газрын дарга Ражит Пунхани хэлэхдээ, “Аюулгүй хүнс” хөтөлбөр нь хүүхдүүдийг багаас эрүүл бус хооллолтын зуршлаас хол байлгахад чиглэж байна гэсэн юм.

Тэрбээр “Reuters” агентлагт тус зохицуулалтын талаар ярихдаа “Хүүхдүүдийг ийм бүтээгдэхүүн хэрэглэхээс нь татгалзуулах хэрэгтэй. Бага наснаас нь дадал болгох ёстой” гэж хэлжээ. Шинэ журам бизнесүүдэд томоохон нөлөө үзүүлэхгүй, дэлгүүрүүд HFSS ангилалд багтдаггүй хүнс худалдаалах боломжтой гэж Пунхани нэмж хэлсэн байна.
Одоо яригдаж буй журмыг анх 2020 онд санаачилсан ч хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Хүнсний аюулгүй байдал, стандартын газар хоол хүнсний стандарт хангасан байдлыг сайжруулахын тулд наймдугаар сард өөх тос, давс, сахрын агууламжийн босго хэмжээг нийтэлжээ. Эдгээр хэмжээнээс давсан бүтээгдэхүүнийг сургуулийн дотор болон ойролцоо худалдаалахыг хязгаарлах юм.
Сүүлийн жилүүдэд “Lay's”-ийн чипс, “Cadbury”-гийн шоколад, “Maggi”-гийн гоймон зэрэг боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ Энэтхэгт нэмэгджээ. Хооллолтын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр Энэтхэгт илүүдэл жинтэй болон таргалалттай 5-19 насны хүүхдийн тоо өссөн байна. Дэлхийн Таргалалтын Холбоо мэдээлснээр 2015 онд Энэтхэгт тухайн насны бүлгийн илүүдэл жинтэй хүүхэд 28 сая байсан бол 2025 онд 50 орчим хувиар өсөж 41 саяд хүрчээ. 2040 онд энэ тоод 56 саяд хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сэтгүүлч нэр зүүгсэд монгол хэл бичгийн давтан сургалтанд заавал орох хэрэгтэй . энэтхэг биш энэтхэгт гэж хамаатуулан бичнэ шүү .
Заавал 50 метр гэж зааглахаар хүүхдүүд 51 метр алхаад л чипсээ аваад идчихнэ шүү дээ
Энэтхэгт гэхгүй Энэтхэг сургууль гэнээ . Америк сургууль Зайсанд байдаг Орос сургууль хотын төвд бий , Турк сургууль нилээн эрт хаагдсан ,харин Энэтхэг сургууль хаана байдагийг мэдэхгүй ер нь байдөг ч юм уу үгүй юм уу бүү мэд
Харин тиймээ яагаад ингэж утгын хувьд алдаж бичиж чаддаг байнаа
Хэдүүлээ төрөлх хэлээрэй яг харийн хүн шиг ярьдаг боллоо шүү
India ch gesen ireedui gereltee bodood erul mended anhaarch ehlej bna манайх бас авмаар юм
1.5 сая дэлгүүрийн орлого буурна гээд бизнесийг нь боохоос илүү хүүхдийн эрүүл мэнд чухал
Pepsi Coca Cola geed tom delkuud baahan mungu ughuul ene huul batlagdahgui d
Манай Монголд ч гэсэн сургуулийн орчинд ийм хог ургамал шиг чипс ундаа зарахаа болимоор юм
Eejiin tavisan hoolig hayad чипс идэж байдаг хүүхдийн хүмүүжил нь эхлээд буруу байна
2020 onoos hoish yariad odoo boltol batlaagui geheer unen tsag aldsan bna
Шошго дээр улаан анхааруулга тавилаа гээд хүүхдүүд тоож харах уу, шууд идэж л таарна
Khyatad, India geed huna am ihdehed tagaralalt bur aimshigtai asuudal bolj bna
Дэлгүүрийн эзэд борлуулалт буурна гэж гонгинохоосоо өмнө эрүүл хүнс зараад сурчих хэрэгтэй
Lays Cadbury ene teroor tarhiig n ugaahaar tegeed yatsan erul huuhduud uldeh ym
Манайд сургуулийн цайны газарт нь хүртэл хийжүүлсэн ундаа зардаг байхад яаж ч хөгжих вэ дээ
50 meter dotor zaah n uneheer ih hotsрогдолтой, ядаж 500 метр болгох хэрэгтэй
Huuhdiin eruul mend eer shouddag arga har ch gesen baidag l ym bna
41 сая хүүхэд таргалалттай гэдэг чинь манай улсын хүн амтай харьцуулахад ямар аймаар тоо вэ
Хөөрхий хагас өлсгөлөн шахуу амьдардаг иргэдтэй улс оронд сургуулийн ойр хоолны үнэр танар нь хичээлд сууж буй хүүхдүүдэд үнэхээр хэцүү л байдаг байх л даа.
Манай Монголд байдаг энэтхэг сургууль юм уу гэж ойлголоо шүү дээ гарчгийг нь уншаад