Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ "Их 20"-ийн уулзалтад Путинийг урьсныг Кремль авч хэлэлцэж байна

Ирэх арванхоёрдугаар сард "Их 20"-ийн уулзалт АНУ-ын Флорида мужийн Майами хотод болно. Тэгвэл АНУ тус уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг оролцохыг Доналд Трампын захиргаа урьжээ. Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний хооронд "Их 20" орны сангийн сайд нарын уулзалтыг АНУ зохион байгуулахдаа ОХУ-ын төлөөллийг оролцуулсан нь Европын холбоотнуудыг цочирдуулсан явдал болсон юм. Тэгвэл Трампын захиргаа Путинийг Их 20-ын дээд хэмжээний уулзалтад оролцохыг урилаа.

Кремлийн энэ талаар мэдэгдэл хийхдээ Вашингтоноос урилга явуулсанд талархаж буйгаа илэрхийлж, оролцох эсэхээ авч үзнэ гэжээ. Тодруулбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ “ОХУ энэхүү урилгад талархаж, өндрөөр үнэлж буйгаа хэлмээр байна. Бид оролцох эсэхийг авч үзэж, дипломат сувгаар харилцан шийдвэрлэх болно” гэсэн байна. Путин, Трамп нар хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сард Алска мужийн Анкориж хотод уулзсан билээ. Энэ нь сүүлийн арав гаруй жилд Путин АНУ-д анх удаа айлчилсан тохиолдол болсон юм.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Барьж хорь
Барьж хорь

Багалзуур ид гэж дуудаж байгаад гарыг нь гавлаж хөлийг нь хүлж Нюрнбергийн шүүхээр оруулж дүүжил!

123
123

очоод хэрэггүй

Холбоотой мэдээ

Back to top button