ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

Оюутолгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдийн саналаар шийднэ

Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто"-гоос авах ногдол ашгийг 2027 оны төсвийн төсөлд тусгаад буй. Ногдол ашиг авах асуудлаарх талуудын ажлын хэсгийн хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд ₮3 их наяд төгрөгөө юунд хэрхэн зарцуулах тухайд "E-Mongolia"-гаар нээлттэй санал асуулга явуулж, иргэдээр эцэслэн шийдүүлэхээ манай Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Энэхүү санал асуулгыг маргаашаас эхлүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна.

Засгийн газар ₮3 их наядын ногдол ашгийн ₮1их наядыг нь Үндэсний баялгийн санд хуримтлуулж, үлдсэн ₮2 их наядыг эрчим хүчний төслүүд, боомтын шинэчлэл, аж үйлдвэрийн парк, боловсролын салбарт зарцуулахаар төлөвлөөд байсан.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд "Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрийн өмчит компанийн ногдол ашгийг зөвхөн иргэдийн нэрийн хуримтлалын дансанд байршуулах ёстой. Энэ нь нэг иргэнд 835 мянга орчим төгрөг ногдоно гэсэн үг" хэмээн байр сууриа илэрхийлж буй. Ямартай ч одоо иргэдээр шийдүүлэхээр төлөвлөсөн ногдол ашгийн зарцуулалтын санал ийм байна.

  • Иргэн бүрийн хуримтлалын данс
  • Дулааны VI цахилгаан станц: "ДЦС-3"-ын дэргэд 300 МВт хүчин чадалтай
  • Есөн аймгийн Дулааны станцыг дуусгах, үүний 30 хувийг ногдол ашгаас санхүүжүүлэх
  • Малын эм, вакцины үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр
  • Зургаан бүс тус бүрд Кэмбрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль
  • Хоёр боомтын шинэчлэл

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иргэд өөрсдийнхөө нэрийн өмнөөс төрийн эрх мэдлийг хэрэгжүүл гэж та нарт БҮРЭН эрх сонгуулиар олгоод байхад эргэж иргэдээс асууна гэж тэнэглэх нь цэвэр популизм!!! Иргэдээс асуудаг ганц гарц нь "Ард нийтийн санал асуулга" байдаг, асуудаг асуулт нь ч огт өөр зүйл байдаг юм!!!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочинff
Зочинff

Uneheer yum bolgodog bol hamaa alga bugdiig ni ogohoor bna???? Daanch ta nart gudruulah gej bhaar ooroo ayaga hool avaad idse ni deer blgui???????????

Шууд АВНА
Шууд АВНА

ШУУД АВНА...АВАХГҮЙ БОЛ МАНЫ ХУЛГАЙЧИД ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ХУЛГАЙЛНА...ЮМ БҮТЭЭНЭ ГЭЖ ҮЛГЭР ОДОО ЖИНХЭНЭ ҮЛГЭР БОЛСОН

Зочин
Зочин

Цахилгаан станц болон нефт боловсруулах үйлдвэр барих нь ард ттүмэнд хамгийн ашигтай. Гэхдээ тэдгээр нь стратегийн обьект гэдэг утгаар төрийн өмч байх

Зочин
Зочин

Оюу толгойн ногдол ашиг, Эрднэс Монголын ногдол ашиг хоёр өөр өөр биз дээ. Өмнө нь Эрднэс Монголын хувьцаагаа төрд зарсан хүмүүс одоо Оюу толгойн ногдол ашиг авна гэж ойлгож байгаа зөвүү

Иргэн
Иргэн

Баруун, зүүн тийшээ төмөр зам барья,манай үндэсний компаниуд бариад бүтээгээд чадаж байна, төмөр зам иргэдийн ахуй амьдрал,тээвэр,улс орон нутгийн бүтээн байгуулалтад их өөрчлөлт авчирлаа.

зочин
зочин

Ерөнхий сайд Учиралаа Өмнөговь аймгийн Таван толгой орд болон Орон нутгийн Таван толгой руу хүртэл гараа дүрэн гэнээ Өмнөговийн дотоод асуудал бол Учиралд хамаагүй шүү Өмнөговь аймгийн засаг дарга зөвхөн Өмнөговь аймгийн иргэд ААН нэгждээ үнэгүй олгодог нүүрс болон орон нутагт ажиллаж байгаа ААН нэгж олгоддог нутгийн хишиг болох 360,000 төгрөг 420,000 хааж боох эрх байхгүй шүү Өмнөговьчууд давуу эрхээ бүрэн эдлэх эрхтэй аймаг шүү Өмнөговь аймаг улсын төсөв нэртэй луйварчидад нэг их наяд 750 тэрбум төгрөг өгөхөөс өөр яах юм арай дэндүү шунал юм биш үү Хэрэв нэг их наяд 750 тэрбум төгрөгөө зөвхөн Өмнөговь аймгийн уугуул иргэддээ өгвөл ямар их боломж боломжоо дээрэмдүүлж байна

Холбоотой мэдээ

Back to top button