Эдийн засгийн мэдээ

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 26.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 (17.2%) их наяд төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 22.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 (10.6%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 9 сард 24.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Татварын нийт орлого 2026 оны эхний 9 сард 21.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 (11.4%) их наяд төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 687.7 (17.3%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 695.0 (15.8%) тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 557.6 (9.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. Харин онцгой албан татварын орлого 66.8 (8.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.

2026 оны эхний 9 сард татварын нийт орлогын 30.4 хувийг орлогын албан татвар, 24.0 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 22.0 хувийг нийгмийн даатгалын орлого, 6.8 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.3 хувийг онцгой албан татварын орлого, 13.6 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 64.3 хувийг ААНОАТ, 35.7 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button