Нийгэм мэдээ

Увсад малчны хот руу орж ирсэн баавгайг аюулгүй болгожээ

Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн Буцалдгийн хойд хөдөө гэдэг газар малчны хотонд орж ирсэн баавгайг аюулгүй болгожээ. Тодруулбал, иргэдээс энэ сарын 14-нд буюу өчигдөр 17 цаг 49 цагийн үед буцалдгийн хойд хөдөө гэдэг газар малчны хотноос 1-2 км зайд үхрийн сэг зэм булж, эргэлдэж байсан хүрэн баавгай байна гэх мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу Улаангом сумаас 3-р багийн иргэн Г.Батбаяр /Анчин/ Улаангом сумын 1,6,8,12-р багийн засаг дарга нар, Аймгийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн Хошууч Ц.Эрдэнэболд, эрүүгийн мөрдөгч ахмад А.Лхагвадорж, Улаангом сумын БО-ны мэргэжилтэн Б.Цэнгэл, Хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй шуурхай баг, Давст сумаас Засаг даргын орлогч Ж.Батсүхээр ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй баг, Сагил сумаас Засаг дарга Г.Чинзоригоор ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг, мөн 8-р багийн 3 иргэн хамтран баавгайг олж тогтоон, аюулгүй болгосон байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Сайн байна. Араатныг малчдын хот, суурин газарт ойртвол шууд устгаж, орж ирэхгүй болтол тоо толгойнд нь буцааж аваачих хэрэгтэй.. Гэхдээ төрөөс ганц баавгайнд нь арай ахадсан хүн хүч, зардал чирэгдэл гаргасан байна шүү. Хэт сүржигнэх шаардлага байсан юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button