Үйл явдал: Хурд хамтлагийн “Норсон зүрх” мюзиклийн хэвлэлийн хурал болно
Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд болох үйл явдал.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: Өндөр гэгээн Занабазарын зохиосон Соёмбо үсгийн 340 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Хүрээ Майдар дуганд болно.
10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд цуврал лекц СЭЗИС-д болно.
11:00 цагт: Хурд хамтлагийн “Норсон зүрх” мюзиклийн хэвлэлийн хуралд “М банк арена”-д болно.
14:00 цагт: “Айчи Нагоя 2026” Азийн Пара наадмын медальтнуудыг алдаршуулах, тэдний амжилт, баяр бахархлыг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ордны хурлын танхимд болно.
-"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.